НИЙГЭМ
Төв аймгийн сумдад халтиргаа гулгаа үүссэнийг анхаарууллаа

Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж буй.
Өнгөрсөн шөнө Төв аймгийн Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар цас орж, зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсжээ.
Иймд жолооч нарыг хурдаа тохируулж, зорчигч нартаа хамгаалах бүсийг нь зүүлгэн хөдөлгөөнд оролцохыг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганцхан төв аймаг гэлтгүй одоо бол хаа сайгүй л ийм халтиргаа гулгаатай байга даа
өнөдөр бас өнгөн цас орсон байсан уб-д бас халтиргаа үүссэн байгаа манай жолооч нар бас болгоомжтой байгаарай