М.Хишигбаяр дэлхийн аварга болжээ

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ.

Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн тэрбээр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар түрүүлсэн аж. Үндсэн төрөлдөө аваргалсан манай тамирчин рапид төрлөөс мөн хүрэл медаль хүртсэн байна.

М.Хишигбаяр даам, шатрын спортоор аль алинаар нь спортын мастер цол хүртсэн Монголдоо цорын ганц тамирчин. Тэрбээр даамын УАШТ-ээс 3 алт (1990, 1991, 2005), 1 мөнгө (2006), 2 хүрэл (2004, 2013) медаль хүртэж, 2005 онд Италид болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байв.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cialis Ou Viagra Prix [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Equine Reaction To Amoxicillin Canada Cephalexin Comprar Cialis En Gibralta
Buy Kamagra Tablets http://buycialisuss.com - Cialis Rio Rico Pharmacy Canadian Rx Net Buy Cialis Amoxicillin For Parrot
Promethezene Without Prescription http://cheapcialisir.com - Cialis Viagra On Canadian Pharmacy Cheap Cialis Le Viagra Est Il En Vente Libre En Pharmacie En France