СПОРТ

ШУУД: М.Пүрэвтунгалаг МЧБХ-ны удирдлагуудтай уулзаж байна

Өнөөдөр /2019.09.09/ залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон түүний ар гэрээс хэвлэлийн хурал зарлаж, Монголын чөлөөт бөхийн холбоо бие дээр нь хатиг гарсан, бэлтгэл дутуу гэдэг шалтгаанаар анх удаа ДАШТ-д зодоглох эрх авсныг нь хүчингүй болгож, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргасныг эсэргүүцсэн.

Энэ талаар  "Арслан " клубын ахлах дасгалжуулагч Б.Баттулга хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Гэмтэл бэртэл, сахилга бат, бэлтгэл ханасан байдал гээд олон асуудлаас тамирчин солих асуудал бий. Үүнийг журмаар зааж өгсөн байдаг. Пүрэвтунгалагийн хувьд зургаадугаар сарын 27-нд шигшээ баг цуглуулахад биендээ 3-4 хатигтай байсан. Шигшээ багийн эмч хатигийг нь сарын хугацаанд эмчилсэн, эмчилсэн гэдэг нь ахиж гараагүй гэсэн үг. Уг хатиг нь гарахдаа үндсэндээ давтамжтай буюу дөрөв тав хоног гараад, арилаад, ахиад хэд хоногийн дараа үргэлжлүүлж гарч байсан. Бид хатиг гарсан тамирчныг бэлтгэлээс чөлөөлдөг. 80 орчим хувьд нь чөлөөлсөн” гэсэн юм.

Харин яг одоо залуу тамирчин М.Пүрэвтунгалаг Монголын чөлөөт бөхийн холбоонд холбооны удирдлагуудтай уулзаж байна.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/649909745518510/?__xts__[0]=68.ARCFuXP6Mcp7FLVy0uFHr4VDGoWDZ5x0cB7bveGgBNWP_0Mu6ritmXvhlu6hM9Ts-3UmkzsdLab8-nscHEozoH4nqvIxOTQrbIL2GdlFyF98IskBFJ6YVN0eCvRcGxvEw5MREDxHJ9136B5L1_q24K1O6Rf8jUs71knBJ5xdC3py24uq4VPs1snAtuxyp3JAXHzHAyymbav30yvWKo7I1wG-sdL5LBRw2rTODCz8df_bwrAeuyoafVb4S_bvAz62MTvnzs5vPmvLCEvwANl4-SSt9OcA1U2DwBhyVVofbWwDGI7FmwO5eBFY17Wp7bPVU-cBBKk1L3cSop9K9oIcl8rIUAnt7hZMs64&__tn__=-R

Т.САНТ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: С.БОРГИЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

jin ni taardag yum bol barilduulaad yavuulaachee.yamaar yum be dee.avilgal odoo oimsondoo bish bandaashindaa orjee

Back to top button