СПОРТ

Улсын наадамд түрүүлсэн харваачийг хоёр өрөө байраар шагнажээ

Өнөө жил төрийн наадамд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Ө.Хатанболор түрүүлж, улсын мэргэн болсон билээ.

Үндэсний сурын спортоор 2013 оноос хойш хичээллэж буй тэрбээр улсын наадамд түрүүлсэн аймгийнхаа гурав дахь (түүнээс өмнө А.Амгаабазар, Ш.Жамбасамбуу), эмэгтэйчүүдээс анхны харваач юм.

Ө.Хатанболор цолныхоо найрыг хийх үеэр Дундговь аймгийн Засаг дарга болон ЗДТГ, ИТХ, Дунговь аймгийн үндэсний сурын холбооноос түүнд хоёр өрөө байр бэлэглэн, амжилтыг нь мялаажээ.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button