Хөгжлийн банкийг ИНГЭЖ өөрчилнө
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул нэгдүгээр сард “Хөгжлийн банкны 66 найдваргүй зээлдэгчийг зарлан, банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан учраас Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбумаар хэмжигдэж байгааг дуулгаж “шүгэл үлээсэн”. Үлээсэн ч гэж дээ “үлээлгэсэн”. Өрийн төлөөсийг татвараараа төлөх иргэдэд анхааруулга өгч, тоомжиргүй, найдваргүй бизнесменүүдийг нэрлэсэн Н.Мандуулыг хийх ёстойгоо хийсэн гэж үзэж болох ч, найдваргүй зээлдэгчдийн дуулиан үнэхээр улс төрийн шоу байсан гэж үзвэл тэр “эзэндээ л үйлчилсэн” болж харагдана. Чанаргүй зээлийг он удаан жил нууцалчхаад болохоо байхад нь зориуд зарласан нь цаанаа учиртай гэдэг. Үүнийг “МАН–ын бүлэглэл хоорондын зодоон” гэж ч улс төрийн хүрээнд нэрлэсэн.
Арван жилийн дотор зургаан засгийн газар, зургаан гүйцэтгэх захирлын нүүр үзсэн тус банкны зээлийн хагас нь чанаргүй болсон.
Ийм хүнд байдалд орсон банкийг ДАМПУУРУУЛЖ ТАТАН БУУЛГАХ, эсвэл БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ хийдэг. Ерөнхий сайд нь татан буулгахгүй, дампууруулахгүй харин эспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах төслүүдийг дэмжих ЭКСИМ БАНК болгох гэж байгаа билээ.
Тэгэхээр улстөрийн бүлэглэлийнхний хувааж идсэн зээл төлөгдөх, эс төлөгдөхөд анхаарал суларчихлаа. Энэ цаг үед Хөгжлийн банкийг ХЭРХЭН, ЯМАР БОЛГОЖ өөрчлөх гэж байгааг хүргэе.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬД БИШ ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗАМААР ӨӨРЧЛӨНӨ-
Хөгжлийн банк тусгай бие даасан хуультай. Өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк төслийн санхүүжилт хийж байсан. Хөгжлийн банкийг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Учир нь Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байгаа бөгөөд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр, банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ӨӨРЧЛӨЛТ хийхээр төлөвлөж. Дүрмийн хүрээнд болон Хөгжлийн банканд ойрын хугацаанд хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт. Бүтцийн өөрчлөлт гэдэг нь хүний асуудал биш.
Хүний асуудлаа зээлээ төлөөгүй хүмүүсийг зарлахаас өмнө хийчихсэн. Тодруулбал, Хөгжлийн банкийг экзим банк болгох бэлтгэлийн хүрээнд 10 дэд захиралтай болгож, 1-5 орчим хүнтэйгээр 15 хэлтэс үүсгэсэн байдаг. Энэ тухай бид мэдээлж байв.
-Хөгжлийн банкны шинэчлэл хэрхэн хийгдэх вэ-
Нэгдүгээрт: Бланс болон актив дээр хийгдэх өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл чанаргүй зээлтэй маш хурдан тэмцэж төлүүлэх, цаашид Хөгжлийн банкийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад шаардлагатай бүтцийн өөрчлөлтийг хийх.
Хоёрдугаарт: Тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарна.
Гуравдугаарт: Төслийн бүтээгдэхүүний үйлчилгээг хэрэглэгчид хүрэх хүртэл бүх үе шатыг тооцоолон түүнд тохирсон арга хэмжээ, механизмыг бүрдүүлж өгөх. /Түүхий эд-боловсруулах-үйлдвэрлэх-худалдаалах-ложистик/
Бүр тодруулбал, мах, ноос, ноолуур гэх мэт экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шугамын чухам хаана нь гацаа үүсэж байгааг илрүүлэх. Махны экспортыг нэмэхэд вакцинжуулалт, лаборатори, тээвэрлэлт гацаа үүсгэж байвал эдгээрийг шийдвэрлэх төслийг санхүүжүүлнэ. Барилгын салбарын тухайд арматур, цонх, шилээ импортолдог тул эдгээрийг дотоодод үйлдвэрлэх төслүүдийг дэмжинэ. Төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.
Дөрөвдүгээрт: Арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Экспортыг өсгөхийн тулд бусад банктай хамтран хамтын санхүүжилт олгох. Өөрийн болон бусад банкаар дамжуулан ЗЭЭЛ гаргах, зээлийн БАТАЛГАА гаргах нь одоо байгаа үйлчилгээ. Эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хийх зэргийг арилжааны банкаар дамжуулна.
Тавдугаарт: Дээрх дотоодын зээл дээр нэмээд ИМПОРТЫН зээл гаргах:
- Зээлийн шугам /татан төвлөрүүлж буцаан төлөх боломжтой,
- аккредитив /импортлогчийн банкнаас экспортлогчид гаргаж буй төлбөр гүйцэтгэх баталгаа/,
- импортын зээл /импортлогчид худалдан авсан бүтээгдэхүүнээ хүлээн авах хүртэл мөнгө зээлэх/,
- факторинг /бүтээгдэхүүн импортлох барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх богино хугацааны санхүүжилт/
- форфейт /экспортлогчдод гадаад өр авлагаа эргэн төлөхгүй нөхцлөөр хямдруудж зарах замаар бэлэн мөнгө олж авах боломж олгох/
- гадаад баталгаа,
- нэхэмжлэлийн хөнгөлөлт
- зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно.
Гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгох төдийгүй болгоно гэж үзэж буй.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөгжлийн банкийг сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН арай ч дээ ямар их идэв ээ .Дээр нь ЖДҮХС., ГТЭС/Газар тариалан эрхлэх сан/НДС , ЭМДС гээд идэж уугаагүй салбар гэж алга.ӨЛӨНГҮҮД гэу үүнийг хэлнэ.Дараагийн сонголт NO шүү.АН 2,.5 ын зээл авчээ.МАН 8 тэрбум болгов.,МОНГОЛЧУУДЫГ ӨРӨНД ОРУУЛЖ АЛЖ БАЙНА..АНын авсан ЧИНГЭС САМУРАЙ БОНДын мөнгийг монголоо хөгжүүлье гээд хөгжлийн банкинд хийсэн мөнгийг МАН угааж бас идэж дуусгав.ХАРАМСАЛТАЙ . МАН тай 101 жил хамтдаа ядуу амьдарлаа.ХАНДЛАГАА өөрчилье .
araichdee bidnder oroo uuruulj bgamu te
tsomxtgol sain xii oron toog xas
биднээр зүгээр наадах юмаа нээрэээ
Хөгжлийн банкийг даммууруулж 850 тэрбум төгрөгийн найдваргүй зээл компануудад олгосон нь зохион байгуулалтай гэмт хэрэг юм Хөгжлийн банк яаж өөрчлөөд завших зувчуулах хулгайлах ажлыг банкирууд зохион байгуулах л байх Ийм нөхцөлд Монголд солонгос хятадын салбар банкуудыг оруулах хэрэгтэй мэт Тэд барьцааны хөрөнгө хуу хураагаад л авна монгол шиг дээрээс татаас өгөөд банк хажуунаас нь зувчуулахгүй МОНГОЛ БАНКНЫ дүнкүү толгойтонгуудын арчаагүй бэртэгчин удирдлагуудын нэг жишээ мөн Бүгдийг төлүүлж ард иргдийг .хохиролгүй болго хууль хяналтынхан аа банқируудыг шоронд хий
ТАТАН БУУЛГА
Нийгмийн тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч гоё хууль дүрэм бгаад нэмэргүй. Үнэхээр дайсны цэргүүд төрийн мэдлийг авчихсан ым бнаа