СПОРТ

С.Цэрэнчимэд олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай нэг хэсэгт багтлаа

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл Казахстан улсад үргэлжилж байна. Өчигдөр Монголын дөрвөн бөх зодоглосноос Б.Болортуяа дагаж барилдахаар болж, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, Б.Оюунсүрэн, Ц.Намуунцэцэг нар үзэгчийн суудалд шилжсэн.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.

Дээрх жингүүдийн сугалаа болж манай бүсгүйчүүд хэн, хэнтэй учраа таарсныг сонирхуулъя.

57 кг: С.Цэрэнчимэд.

“Токио-2016” олимпийн наадмын эрх олгох энэ жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 57 кг-д зодоглоно.

Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга, 2015 оны дэлхийн дэд аварга Рисако Кавайтай учраа таарчээ. Түүний зоонд Нигерийн Одунай Адекурой, Норвегийн Грейс Буллен нарын хэнийг ч ялж мэдэх өрсөлдөгчид байна.

59 кг: Б.Шоовдор.

 “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор жиндээ гуравдугаар бичигдсэн учир хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскатай оноолт таарав.

Түүнийг ялбал шөвгийн наймд Германы Сандра Парусжевски, Туркийн Элиф Яник нарын ялсантай хүч үзэх юм. Хэрэв дахин нэг ялваас хагас шигшээд АНУ-ын Аллисон Раган, Канадын Луиса Мораис, Азербайжаны Татьяна Омельченко нарын нэгтэй таарах магадлалтай.

65 кг: Х.Болортуяа

Польшийн нээлттэй тэмцээн, Оросын цомын нээлттэй тэмцээний аварга, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа 1/8 шигшээд энэ жилийн Польшийн нээлттэй тэмцээний аварга болоход шигшээд таарч ялсан Украины Ирина Кольяденкотой барилдахаар боллоо. Түүнийг ялбал Японы Наоми Рүике, БНХАУ-ын Ван Шиакиан нарын ялсантай хүч үзнэ.

76 кг: О.Бурмаа

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, Гавьяат тамирчин О.Бурмаа тун хүнд сугалаа татжээ.

Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай хүч үзэхээр оноолт таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байна.

Түүний хэсэгт "Рио-2016” олимпийн наадмын аварга Канадын Эрика Уэйбе, олимп, ДАШТ-ий медальт ОХУ-ын Екатерина Букина, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Василисса Марзалюк, дэлхийн дэд аварга Алине да Сильва, хошой хүрэл медальт Японы Хирое Минагава, Эстоний Эпп Маэ гэх мэт олон шилдэг багтжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Heterhii tuilshrahaa bolieoo vun hodolmoriin baatar

Mon
Mon

Japantai hetsuu taarchee

Зочин
Зочин
Reply to  Mon

Шууд дамжуулах суваг байхгүй юу ядарсан холбоо вэ.

Холбоотой мэдээ

Back to top button