СПОРТ

БИЧЛЭГ: 100 метрийн зайд К.Коулмэн түрүүлж, дэлхийн аварга боллоо

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий хамгийн сонирхолтой, үзэгчдийн шимтэн үзэх дуртай төрлүүдийн нэг нь 100 метрийн уралдаан. Эрэгтэйчүүдийн 100 метрийн зайн уралдаанд домогт тамирчин Усайн Болт олон жил илүүрхсэн.

Өнөө жил Катарт үргэлжилж буй ДАШТ-ий 100 метрийн уралдаанд АНУ-ын гүйгч Кристиан Коулмэн түрүүлж, дэлхийн хамгийн хурдан хүнээр тодров. Тэрбээр тэмцээний өмнө допингтой нэр холбогдсон. Байгаа газрынхаа хаягийг ADAMS системд гурван ч удаа буруу бөглөсөн түүнийг ДАШТ-д оролцуулах эсэх тун эргэлзээтэй байсан. К.Коулмэний өмгөөлөгчид дүрмийн цоорхой ашигласнаар түүнийг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн юм.

Тэрбээр 9.76 секундийн амжилтаар дэлхийн аварга болж, мөнгөн медаль хүртсэн Ж.Гэтлинээс 0.13 секундийн өмнө барианд оржээ. Энэ нь 2011 оноос хойш олимп, ДАШТ-ий түүхэнд хамгийн илт давуу түрүүлсэн үзүүлэлтэд тооцогдоно. Эл зайд олимп, дэлхийн аварга Ж.Гэтлин мөнгө, Риогийн олимпын наадмын хүрэл медальт А.Грасс хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

https://www.youtube.com/watch?v=J2V6iy7sZT4

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button