ДЭЛХИЙ

Филиппинд газар хөдөлж дөрвөн хүн нас баржээ

Филиппиний хойд нутгийн Лусан аралд 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. 

Тус улсын галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр өглөө /2022.07.29/ арлын хойд хэсэгт орших Абра мужид болсон байна. 

Газар хөдлөлтийн голомт нь Тайюм тосгоноос баруун хойш гурван км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байжээ. Филиппиний Ерөнхийлөгч Бонгбонг Маркос тус бүс нутаг руу аврах болон түргэн тусламжийн багийг яаралтай илгээхийг үүрэг болгосон байна. Байгалийн гамшгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 60 хүн гэмтжээ. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж Филиппиний Дотоод хэргийн сайд Бенжамин Абалос мэдээлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button