НийгмийнНИЙГЭМСПОРТ

БИЧЛЭГ: “Макс”-ын Д.Ганбаатарын “Монгол адуучин” нэртэй хүлэг G1 уралдаанд түрүүлжээ

Монгол адууны шандас, монгол уяачийн ур ухааныг дэлхийд таниулж яваа эрхэмүүдийн төлөөлөл бол Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, улсын алдарт уяач Э.Ганбат нар юм. АНУ-д амьдардаг Э.Ганбат Д.Ганбаатарын хүлгүүдийг уяж, уралдаанд сойдог.

Тэд 2015 онд дэлхийн аварга шалгаруулах “Breeder's cup” уралдаанд “Mongolian Saturday” буюу “Монгол Бямбаа” гэдэг нэртэй хүлгээ түрүүлгэж, монгол түмнээ баярлуулсан.

Тэгвэл Д.Ганбаатарын “Mongolian Groom” буюу “Монгол адуучин” гэдэг нэртэй хүлэг G1 уралдаанд түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Улмаар хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай “Breeder's cup” уралдаанд оролцох эрх авлаа.

Энэ тухай Э.Ганбаатар цахим хуудсандаа “Монгол түмэн ахан дүүс та бүхэндээ сайхан мэдээ дуулгая аа. “Mongolian Groom” (Монгол адуучин) маань G1 уралдаанд Америктаа нэг, хоёроор эрэмбэлэгддэг хурдан хүлгүүдтэй уралдаж, тасархай түрүүллээ.

Түрүүлснээр, “Breeder's Cup” дэлхийн аваргын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сантай Classic уралдаанд оролцох эрхээ авч байна.

https://www.facebook.com/dagvadorjiin.ganbaatar/videos/457666278167381/

2015 онд Mongolian Saturday түрүүлж, Монгол түмнээ огшуулж байсан. Монгол уяачид үнэхээр чаддаг гэдгээ харууллаа. Уралдааны дараа Ганбатаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч Морины ертөнц шоконд орлоо гэж 3 удаа хэлсэн байна. Америкийн хэвлэлээр шуугиж байгаа сурагтай. Их сайхан байна аа. Би энд Алтай нутагтаа ээлжит модоо тарихаар Нутгийн Зөвлөлийнхөнтэйгээ явж байна. Ганбатдаа баярлалаа, уяачиддаа баярлалаа” гэжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Naisin ganbaatar bol xamgiin archaagui,shulagch xaramch novshiin novsh.uoldvertee ajillaaj BN olon xuniig mongoo ogohgui shorond yvuulj bn novshiin novsh doo.

Холбоотой мэдээ

Back to top button