Шинэ сайд нарын паян эхэллээ

Энэ долоо хоногт томилогдоод тангаргаа өргөсөн шинэхэн сайд нар сандал ширээндээ залрах гэж гүйлдээд завгүй. Зарим нь албаа паянтай эхлүүлж байна.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун махны үнэ мэдэхгүй онигоонд оров.
Тэрбээр махны үнэ асуусан сэтгүүлчийн асуултад "Нэг кг үхрийн мах 6-7 мянган төгрөгийн хооронд борлогдож байх жишээтэй. Адууны нэг кг мах өмнө нь 10 мянган төгрөг байсан бол дөрвөн мянган төгрөг байна" хэмээн хариулав.
Гэтэл зөвхөн нийслэлд наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар:
- үхрийн мах дунджаар 13,965 төгрөг
- адууны мах дунджаар 9,766 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Уг нь түүнийг эл салбарыг сайн мэддэг мэргэжлийн хүн гэж харсан тул танхимдаа урьж ажиллуулсан гэх. Өөрөө ч тун итгэлтэйгээр хөөцөлдсөөр сайдын суудалд ирж чадсан. Гэтэл томилогдсон өдрөөсөө паянтай.
Зөвхөн Х.Болорчулуун сайд ч гэлтгүй төрийн түшээд иргэд нэг кг махыг хэдэн төгрөгөөр худалдан авч, идэж байгааг ч мэддэггүй. Австрали зэрэг улсаас дээд зэрэглэлийн мах захиалдаг нь үнэн бөгөөд баян хоосны ялгаа хэт холдож, нийгмийн тэнцвэрт бус байдал даамжирсны эмгэнэл билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tasarchihsan said ymarch sudalgaagui orj de
1 кг иахны үнэ мэдэхгүй нөхрийг огцруулах хэрэгтэй. Ийм хөрсөн дээр буудаггүй амьдралаас тасарчихсан нөхөр юу ч хийж мэдэхгүй бас чадахгүй.
amidralaas tasarsan iim khun ard tumnii amidraliig oilgokhuu...yostoi gunig yumaa...
Угаасаа ПОПУЛИСТ Болорчулуун ,ПОПУЛИСТ Даваасүрэн гэж алдаршсан нөхөд шүү дээ. Дор хаяж би авгайгаасаа утасдаад мэдээд хэлж өгье гэхгүй дээ