СПОРТ

Дэлхийн гран прид түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” багийнхан 40 САЯ төгрөгөөр шагнууллаа

ФИБА 3х3 төрлийн энэ улирлын хамгийн сүүлийн дэлхийн гран при БНСУ-ын Жэжү хотод өнөөдөр боллоо. Тус тэмцээнд манай улсаас “Улаанбаатар ММС Энержи” багийнхан Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.

Манай баг хэсгийн шатанд АНУ-н “Нью-Иорк Харлем” багт хожигдсон ч дараагийн тоглолтдоо эзэн орны “Инжэ”-г хожиж хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар шөвгийн наймд Европын хүчирхэг төлөөлөл, Сербийн “Земун”, хагас шигшээд ОХУ-н “Нева”-г хожиж аваргын төлөө шалгарсан.

Аваргын төлөөх тоглолтод Словений “Пиран” багийг 13:10 харьцаатай хожиж, түрүүллээ. Ингэснээр тэд дэлхийн гран прид Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа алтан медаль хүртсэн юм.

Тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр “Улаанбаатар ММС Энержи” багийн тоглогч, ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарлаа.

Монголын баг тус тэмцээнд түрүүлснээр 15000 доллар буюу монгол мөнгөөр 40 орчим сая төгрөгөөр шагнуллаа. Мөн Саудын Арабын “их дуулга”-д оролцох эрхээ авав. Манай  тамирчид энэ сарын 9-нд буюу ирэх лхагва гарагт эх орондоо ирнэ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button