СПОРТ
ДАШТ: Сүүлчийн найдвар М.Намуун өнөөдөр өрсөлдөнө

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна.

11 дэх удаагийн тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, туслах дасгалжуулагч М.Буянжаргал, Л.Энхбаяр нарын удирдлагад долоон боксчин өрсөлдөж буйгаас зургаа нь ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Манай тамирчдын медаль авах сүүлчийн найдвар болж үлдсэн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Монхорын Намуун 60 кг-д хүч сорьж байгаа. Тэрбээр эхний тойрогт Туркийн тамирчин С.Калисканыг 4:1-ээр ялсан. М.Намуун өнөөдөр Узбекистаны тамирчин Райкона Кодироватай хүч сорино.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.