Монголын шигшээ баг Японы хөлбөмбөгчидтэй түүхэн тоглолт хийлээ

2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийнхээ хамгийн хүчтэй баг, дэлхийн чансааны 31, Азийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Японы багтай хүч үзлээ.

Европын топ таван лигт тоглодог шилдэг тоглогчдоос бүрдсэн Японы шигшээ багтай нүүр тулсан манай тамирчид минут, секунд бүрийг үр дүнтэй, анхааралтай, хичээл зүтгэлтэй өнгөрүүлснийг онцолъё. Мэдээж Японы шигшээ багийнхны чансаа, ур чадварыг манайхантай харьцуулах аргагүй.

Тоглолтын эхний үед Японы шигшээ
багаас “Салзбург” клубийн Такуми Минамито, “Соутхэмтон”-ы
Маяа Ёошида, “Галатасарай” клубийн Юүто Нагамото, “Токио” клубийн
Кенсукей Нагай нар гоол
оруулсан.
Сүүлийн хагаст манай залуус хоёр гоол алдан үндсэн цагт 6:0-ээр хожигдлоо.
Германы Бундес лигийн “Штутгарт”-ын Эндо Ватару, “Айтрахт Франкфурт”-ын Дайчи
Камада гэсэн дэлхийд данстай тоглогчид хоёрдугаар үед тус бүр
нэг гоол оруулсан юм.

Ер нь тоглолт иймэрхүү үр дүнтэй дуусахыг таамаглаж байсан хүн олон. Хамгийн гол нь Монголынхоо хөлбөмбөгчдийг дэлхийн хэмжээний багтай тоглохыг харах сайхан байлаа. 6:0 бол хөлбөмбөгийн спортод байдаг л үр дүн. Бразил ДАШТ-ий хагас шигшээд талбайдаа Германд 7-1ээр бут ниргүүлж байсан түүх бий.
ДАШТ-ий урьдчилсан шатыг анх удаа давсан Монголын шигшээ багийнхан дэлхийн чансааны 97-д эрэмбэтэй Киргизтэй энэ сарын 15-нд-нд эх нутагтаа өрсөлдөнө.
Б.БУЯНДАЛАЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Салзбург, Айтрахт гээд шинэ баг хаанаас гаргаад ирэв ха ха
Чааваас
Buy Synthroid 112 [url=http://viacialisns.com]cialis[/url] Alert Cialis Is Keflex Stronger Than Amoxicillin
Forum Cialis En France [url=http://cialisjh.com]cialis without prescription[/url] Dutasteride Purchase Internet Windsor Cialis Allergies Amoxicillin
Cialis Dapoxetina http://buycialisuss.com - Buy Cialis Buy Cyclotec Buy Cialis Low Cost Pfizer Viagra
Loss Viagra Prescription http://buycialisuss.com - Cialis Cheap Quick Cialis Cialis Viagra Foto Effetti