СПОРТ

Улсын аварга Н.Батсуурь сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга боллоо

Сонирхогчдын сүмо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 12-13-нд Японы Осака хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас Р.Гантөгс, Г.Наранбат нарын удирдлагад насанд хүрэгчдийн ангилалд улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном, аймгийн харцага Б.Бадрал, аймгийн начин Н.Даваажамц, залуучуудынхад А.Сосорхүү, Б.Мөнх-Идэр, Очирсайхан нар барилдсан юм.

ДАШТ-ий үнэмлэхүй жинд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь түрүүллээ. Бөхийн цөөнгүй төрлөөр барилддаг тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөхийг ялж, дэлхийн аварга болсон юм.

Мөн -100 кг-ын жинд барилдсан сонирхогчдийн сүмо бөхийн дэлхийн аварга, аймгийн харцага Б.Бадрал алтан медаль хүртэв. Ингэснээр дэлхийн хошой аварга боллоо.  

Түүнчлэн залуучуудын ангилаллын +100 кг-ын жинд Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр нар хүрэл медаль хүртжээ.

Мөн эмэгтэйчүүдийн +80 кг-д Золжаргал, үнэмлэхүй жинд Түвшинжаргал нар хүрэл медаль авлаа.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
GO Gan-Od
GO Gan-Od

Монгол Бахархал болсон та бүхэндээ хүндэтгэн талархья! Баярлалаа????

Холбоотой мэдээ

Back to top button