СПОРТ

Л.Баярмаа ДАШТ-д гурав дахиа түрүүллээ

Жүдо бөхийн ахмадын ДАШТ Марроко улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр F4 ангиллын +78 кг-д ОУХМ Лигдэнгийн Баярмаа түрүүллээ.

Тэрбээр эхний тойргуудад Их Британын Лаура Скарлетт-Мкаллистер, эзэн орны Асма Зеббар, Бразилийн Рожерия Сильва нарыг ялсан. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан тул ийнхүү түрүүлэх болзол хангасан юм. Ингэснээр Л.Баярмаа ДАШТ-д гурав дахиа түрүүллээ.

Мөн тэмцээний F6 ангиллын эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан Бадмааргаагийн Алтансувд, М2 ангиллын эрэгтэйчүүдийн -90 кг-д Чулуунбатын Эрдэнэбаяр нар мөнгөн медаль хүртэв.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button