Top StoriesУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Банкны эздийг "арзайлгадаг" гадны банк орж ирэх хүлээлт ажил хэрэг болох уу

Манай улс дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй 10 улсын нэг, мөн өндөр хадгаламжийн хүүтэй 20 улсын нэгд ордог билээ. Төгрөгийн хадгаламж 2023 оны нэгдүгээр сарын эцэст 12.8 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 1.6 хувиар нэмэгдэж, 2022 оны энэ үетэй харьцуулахад 13.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь иргэдийн орлого буурч, зарлага ихэссэн тул хадгаламж руугаа орсон, нөгөө талаасаа төгрөгийн бус ам.долларын хадгаламж нэмэгдсэн гэх ойлголтуудыг өгч буй.

Энэ бүхнийг дурдах болсон шалтгаан нь банкнуудын зээл юм. Дотоодын банкнууд жилийн 21-27 хувийн хүүтэй бизнесийн зээл санал болгодог. Эл асуудал нь иргэдийг хадгаламж руугаа гар хүрэхэд нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Үүний хамгийн том жишээ бол манай улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд билээ. Гарааны бизнесүүд зах зээлд таван жилээс хэтрэх насгүй байдаг.

Банкны хүү өнөөгийн нийгэмд гарцаагүй асуудал болсоор байдаг тул үе үе гадаадын банк оруулж ирэх талаар ярьсаар байв. Олон жил ярьсан гадаадын банкийг оруулж ирэх асуудалд эцэст нь цэг тавьсан билээ.

-Гадаадын банкны салбарт зөвшөөрөл олгох хуулийн төслийг гурван жил хадгалсан ч батлаагүй-

Банкны хүү өндөр байгаа үед гадаадын банкийг оруулж ирснээр өрсөлдөөн болон гадаад эх үүсвэр нэмэгдэх эерэг нөлөө эдийн засагт үүснэ хэмээн тооцоолж, тэр хэрээр эл асуудлыг 15 орчим жилийн турш ярьсан байдаг.

Угтаа бол манай улсад гадаадын банкийг оруулж ирэх хууль, эрх зүйн орчин байгаагүй. Тиймээс л гадаадын банкнууд төлөөлөгчийн газраа 2008 оноос нээж байсан түүхүүд бий. Тухайлбал,

  • ING Bank- 2008
  • Standard Chartered Bank- 2012
  • Bank of China – 2012
  • Sumitomo Mitsui Banking Corporation – 2013
  • Bank of Tokyo – 2013 онд орж ирж байлаа.

Тэгвэл 2016 онд одоогийн Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй 26 гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус хуулийн төсөл нь таван бүлэг, 18 зүйлээс бүрдсэн байв. Эл хуульд гадаад валютын хөрөнгийн эх үүсвэрийг нэмж, богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд хөрөнгийн хоёрдогч зах зээлийн урсгалыг нэмэгдүүлэх, банкны хүүгийн суурь түвшин буурахад нөлөөлөх, зээлийн хугацааг уртасгах зэргийг дурдсан байлаа.

Товчоор бол хадгаламжид суурилсан санхүүгийн эх үүсвэр бүхий хөгжиж ирсэн банкны тогтолцоог капиталын урсгалыг нэмэгдүүлэх тогтолцоо руу шилжүүлэх зорилготой байсан юм. Гэвчиг эл хуулийн төслийг УИХ-ын Тамгын газрын архивт гурван жилийн турш хадгалсаар 2019 оны хаврын чуулганаар эцсийн үр дүнг нь харах хүлээлттэй байв.

Уг хуулийн төслийг мартах болсон нь тухайн үед Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ц.Элбэгдоржийн шийдвэртэй холбоотой. Гадаадын банкийг оруулж ирэх гол шалтгаан нь томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд оршиж байв. Гэвч Ц.Элбэгдорж том зүйл том барьцаа шаардана хэмээн үзэж, Монголын ашигт малтмалын лиценз гадаадынх болох вий гэх хардлага байгаа хэмээн үзэж, уг хуулийн төслийг дэмжихгүйгээр “тоосонд дарсан” юм.

Нөгөө талаас тухайн цаг үед хууль эрх зүйн орчин хөрсөн дээр буух бэлтгэл дутмаг байсан гэж хэлж болно. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нь зах зээл дээр хоёр үндсэн нөхцөл байдал дээр тулгуурладаг. Үүнд, хувьцаа болон зээлийн зах зээл. Харамсалтай нь тухайн үед эл хоёр зах зээлийн аль нь ч хангалттай хэмжээнд хөгжиж чадаагүй нь манайд суурь эдийн засаг идэвхжээгүйтэй шууд холбоотой байлаа.

-Анхны төсөл өргөн бариад тав, архивласнаас хойш хоёр жилийн дараа хуулийн төслийг дахин ил гаргасан нь маргаашаас хэрэгжиж эхэлнэ-

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан юм. Улмаар гишүүд санал нэгтэй дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болсон байдаг.

2017-2019 онд тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж байсан ч батлагдаагүй явсаар 2021 онтой золгосон хэрэг.

Гэсэн хэдий ч уг хуулийн төсөл 2022 оны дөрөвдүгээр улирал хүртэл мартагдав. Системийн банкнууд IPO хийх нэрийдлээр гаргаж буй зээлийн тоо багассан нь эргээд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг гацааж байлаа. Тиймээс бидэнд нэг талаараа гадаадын хөрөнгийн эх үүсвэр нэн шаардлагатай байсан юм. Товчоор хүний мөнгийг ашиглаж, эдийн засгаа сэргээх гэж буй.

2022 оны намрын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Гадаадын арилжааны банк Монголд бие даасан салбар байгуулах боломжтой. Хуулийн дагуу эхлээд төлөөлөгчийнхөө газрыг нээж, тодорхой хугацааны дараа салбараа байгуулах боломж бүрддэг. Одоогоор гурван банкны төлөөлөгчийн газар бий. БНХАУ-ын хоёр, Японы нэг байгаа. Одоогоор Монголд салбараа нээе гэсэн нэг ч гадаадын банк хандаагүй” хэмээн ярьж байв. Дээр дурдсанчлан таван ч банкны төлөөлөгчийн газар манайд байсан ч ажиглалт хийх бус манай улсаас дайжсан юм.

Тэгвэл одоогоос нэг сарын өмнө буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг албан ёсоор баталсан билээ. Эл хуулийн төслийг маргаашаас буюу гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдөж эхлэхээр болов. Долоон жилийн нүүрийг үзсэний эцэст уг хуулийн төслийг таван бүлэг 27 зүйлтэйгээр Үндсэн хуулийн нэг хэсэг болгосон билээ.

-Баячуудыг хадгаламжийн хүүгээр цатгаж, ядуусыг зээлийн хүүгээр дарамталсан тогтолцоо-

Дээрх хуулийн төслийг батлах үндсэн шалтгаануудын нэгийг энэ хэсэгт тайлбарлая. Сүүлийн 33 жилийн хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкнуудын ашгийг нэмэхийн төлөө л ажилласан байдаг. Тиймээс дотоодын банкнуудын олигополь байдал тус салбарт өрсөлдөөнийг бий болгоогүй. Мөн баялаг бүтээгчдэд бага хүүтэй, хямд үнэтэй, урт хугацаатай эх үүсвэрийг өгч чадаагүй билээ.

Харин эсрэгээрээ өөрсдөдөө давуу байдлыг бий болгосноор авлига, хээл хахууль гаарч, УИХ-ын гишүүдийн халаасыг зузаалж, арыг нь даах банкны болон гишүүдийн хамтарсан лобби бүлэг үүссэн байдаг.

Товчхондоо эдийн засгаа дэмжинэ хэмээн өгсөн зээлүүд нь эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдээ боомилсон үйлдлүүд байлаа. Нөгөө талаас банкнууд өөрсдийн активыг нэмэхийн тулд зээл өгөх бус хадгаламж татаж, түүгээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авах бизнес хийх нь гаарсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн.

Хадгаламжийн хүү өндөр буйд баячууд цатгалдах бол, зээлийн хүү өндөр байгаад иргэд дарамтлуулсаар. Банкны өндөр хүүгээс дайжсан ч банк бус санхүүгийн байгууллагад дарлуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд урд хормойгоо хойд хормойгоор нөхдөгийн үлгэр олон жил үргэлжилж байна.

Банкны гэгдэх томоохон бүлэглэл, авлигыг таслан зогсоохын тулд, нөгөө талаас аж ахуйн нэгжүүдээ хөгжүүлэхийн тулд одоогоор хамгийн оновчтой гарцуудын нэг нь гадаадын банкийг оруулж ирэх явдал болоод буй. Эрх зүйн орчноо нэгэнт бүрдүүлсэн тул одоо үүнийг хөрсөн дээр буулгах чухал хэсэг үлдээд байна.

-Хөшигний цаана ярилцсан БНСУ-ын банкны салбар-

Хятад болон Японы банкнууд манай улсад салбараа байгуулах асар өндөр магадлалтай. Энэ үеэр зайлшгүй дурдах зүйл бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлал хийгээд хоёр орны хамтын ажиллагаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдын хоёрдугаар сарын 13-17-ны хооронд хийсэн айлчлалын үеэр БНСУ-ын К банкны салбарыг манайд байгуулахаар ярилцсан байна. К банк нь манай улсын Засгийн газартай хамтарч буй КТ группийн охин компани билээ.

Өмнөд Солонгосын KT (Korea Telecom) групп манай улсын Засгийн газартай

  • газрын ховор элемент импортлох
  • Засгийн газрын дижитал шилжилтийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулах
  • Эрүүл мэндийн яамтай орчин үеийн оношилгооны төв байгуулах төсөлд “Hanaro Medical Foundation” сангаар дамжуулан хөрөнгө оруулах гэрээг байгуулсан юм.

Мөн охин компани болох

  • “BC Card” болон Монголбанк үндэсний төлбөр тооцооны систем байгуулах тал дээр хамтран ажиллах
  • “KT Studio Genie” нь аялал жуулчлалын контент бүтээх чиглэлд манай улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтрах гэрээ байгуулсан.

Газрын ховор элементийг БНСУ руу импортлоно гэх эл компани угтаа бол манайд өөрийн охин компанийн салбарыг нээх хэлцлээ хөшигний ард ярилцсан хэрэг. Гуравдагч хөршийн бодлогын холбоогоо өргөжүүлж, олон талаар хамтран ажиллаж буй энэ мэт хэлбэр нь барууны улсуудад эерэг зурвас илгээж буй. Олон улсын дипломат байдал хийгээд төвийг сахисан байр сууриа ч илэрхийлж буй хэлбэр билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Гадны хөрөнгө оруул�##�т байхгүй болохоор гадны банк орж ирэхгүй байх. УИХ-ын урагшгүй ажиллагаа , монгол банкны эдийн засгийн эсрэг үйл ажиллагаа зэрэг нь монголчуудыг туйлын их ядрааж байна даа.

Зочин
Зочин

Зээл аваад төлж чадахгүй байгаа хүмүүс нь энэ хуулийг батлаад сууж бдаг гэхээр арай шүү муусайн хулгайчууд БОНДЫН МӨНГӨ зээлж аваад эргүүлээд өөрсдийнхөө ББСБ-р өндөр хүүгээр зээл гаргаад байгаагаа ариун явд�##� гэх үү. бидний боломжийг өөрсдөө ашиглаж байгаашд ГАДНЫ БАНК орж ирвэл энэ сөхөрсөн эдийн засаг чинь дээшлэнэ иргэдийн ахуй амьдр�##� дээшлэнэ. ҮНЭНДЭЭ ЗЭЭЛ АВААД ТӨЛЖ ЧАДАХГҮЙ, ҮНЭД ХҮРЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ ХАХТАЛ НЬ ҮНЭЛЭЭД БАРЬЦАА БОЛГОДОГ, ГУЛГАА ХИЙДЭГ, ЛУЙВАР ХИЙДЭГ ХЭД НЬ ТОЛГОЙ ДЭЭР БАЙДАГ БОЛХООС БИШ ИРГЭД ТГЖ ЮМАА АЛДАХ ХЭМЖЭЭНИЙ БАЙДАГГҮЙ ШДЭЭ

Зочин
Зочин

Манай хэдэн банкууд сүүлээ хавчина2

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

гадны банкуудыг оруулах хэрэгтэй тэгэхгүй наад хэдхэн банк чинь бүүр давраад бүүр иргэдийг мөлжиж мөнгийг угаах шиг болж байна �##�бан туша�##�тан нь банк бус байгуулаад улсыг самарч байна новшнууд чинь

Зочин
Зочин

Гадны банк орж ирвэл банк ядаж өөрийнхөө ажлыг утгаар нь хийнэ. Манай банкууд шиг аж ахуйн ажил хийхгүй хувийн хэвшил өндийх байх шүү!!

Зочи
Зочи

Банкууд нь төр засагаа баздаг тогтолцоотой болхоор гадны банк орж ирэхгүй нь тодорхой

иргэн
иргэн

Төгрөгний ханш огцом унаад байгаагийн нэг ш�##�тгаан нь банкны өндөр хүүнээс болж байна.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

гадны банкуудыг оруулах хэрэгтэй тэгэхгүй бол энэ манай хэдхэн банкууд бүүр даварчихсан мөнгө угаах бизнес рүү орж ард иргэдийг дарамт�##�ж байна новш гэж

Холбоотой мэдээ

Back to top button