089 дүгээр ангийн нягтлан бусдын нэр дээр цалин авч, 440 сая төгрөг шамшигдуулжээ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төсвийн мөнгө хувьдаа завшсан нэгэн ноцтой баримт дэлгэсэн. Тодруулбал, “Зэвсэгт хүчний жанжин штабын нягтлан бодогч 500 хүн зохиомлоор үүсгэн цалин бодож, хувьдаа 310 сая төгрөг завшсан” хэмээн хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, нягтлан болдогч Б нь Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байгаагүй бөгөөд зэвсэгт хүчний 065, 150 дугаар ангиудын санхүүгийн нягтлан бодогчоор ажиллаж байжээ. Тэрээр гадаад руу ажиллагаанд явсан, тэтгэвэрт гарсан хүмүүсийн нэр дээр цалин бичиж хохирол учруулдаг байж. Улмаар хэргийг АТГ-аас шалгаж шүүхэд шилжүүлснээр 4 жил хорих ялаар шийтгүүлсэн ч, ялыг хоёр жилээр хойшлуулсан” гэжээ.
Харин энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тайлбар хийхдээ, “Зарим хэвлэлээр 500 орон тооны хүний нэр дээр олон сая төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээлэл цацагдсан. 2018 оны эхэнд ЗХЖШ-аас нөхцөл байдлын мэдээлэл авсны үндсэн дээр ажлын хэсэг томилж ажиллуулсан. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид шалгалт хийхэд,санхүүгийн ажилтнууд хуурамчаар цалингийн цэс үйлдэн олон хүнд цалин олгож байгаа юм болгож, 440-өөд сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Үүний дагуу АТГ-т шалгуулахад шунахайн сэдлээр 443 сая төгрөг шамшигдуулсан нь илэрсэн. 500 гаруй хүний нэр дээр цалин авсан гэдэг нь ор үндэсгүй. Цалингийн цэс дээрх доод дүнг нь өөрчилж өөр дүн тавин илүү мөнгө гаргаж авсан байгаа юм” хэмээжээ.
Энэ сарын эхээр хошууч генерал А.Ганбат ЗХЖШ-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь эл хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
У.УЯН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ganbataas umnu baihaa Angiin zahiragch ni Har Bayrtgogt Gantulga hoer baisan hamt idsen Bartogtsiig sain shalgah estoi
Энэ нь Генерал Ганбаттай холбоогүй харин тэр үед жанжин штабын даргаар одоогийн ерөнхийлөгчийн зөвлөх генерал Даваа гэдэг нөхөр ажиллаж байсан юм Юмыг зөв бичих хэрэгьэй
Ganbat General 2018 ond l tomilogdson hun ...Ene hereg 2017 ond bolson um shig oilgoloo..
Н.Энхболд ч оролцсон юм билүү.
Zevsegt xuchin dampuu gazar
Сая сая доллар тэрбум тэрбумаар нь төгрөг хулгайлсан луйварчид аа зарлаач нвш оо
Бас 065 -р ангийн нягтлан баахан мөнгө идсэн тэр юу болсон
Kamagra Cuanto Cuesta Generic Viagra Lowest Prices [url=http://cialibuy.com]Cialis[/url] Order Plavix Online Uk
Nebenwirkungen Viagra 50 Mg http://viacialisns.com/# - cialis prices Normal Dosage For Amoxicillin Buy Cialis On Line Acticin Scabies
Cialis 20mg Bestellen http://viacialisns.com/# - buy cialis online Cialis Acheter Suisse buy cialis Viagra From India Cheap