Улс төрийн мэдээ

Н.Учрал: Хоёр хуулийг өөрчилж, татварын системээр дамжуулан "Старлинк"-ийг дэмжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Старлинк" хиймэл дагуулын интернэт үйлчилгээг нэвтрүүлэгч Элон Масктай цахимаар уулзаж, ярилцсан.

"Старлинк" бол АНУ, Канад, Англи, Шинэ Зеланд зэрэг томоохон улсуудад үйлчилгээ үзүүлж байгаа компани. 4000 гаруй нам орбитын хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан интернэтийн сүлжээг бий болгосон.

Бидний хувьд шинэ дэд бүтцийг бий болгож, орон нутагт интернэтийн үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгараад байгаа.

Цаашид Үүргийн сангаар бүрддэг санхүүжилтээр малчдад интернэтийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд "Старлинк"-ийг Монголд оруулж ирэх нөхцөл боломжийг бий болгох шаардлагатай байна. Зарим улс орон энэ компанийг орж ирэхэд татварын системээр дэмждэг юм байна. Иргэд өөрсдөө тавган антенн аваад, тухайн байгууллагадаа төлбөр төлөөд явах ийм боломж байхад бид заавал тэднийг газрын станц байгуул гэж болохгүй.

"Старлинк" нь Монгол дахь салбараа байгуулж, ХХЗХ-д хүсэлтээ өгөөд явж байгаа.

Тус компанийн лиценз хариуцсан захиралтай албан ёсны хэлэлцээ хийж, хууль эрх зүйн хувьд дэмжье гэдэг байр сууриа илэрхийлсэн. Татварын бодлогоор дэмжих болоод дотооддоо үйл ажиллагаа явуулж буй компаниудын өрсөлдөөнийг хязгаарлахгүйгээр хамтран ажиллах чиглэлээр ярилцсан. Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаас Харилцаа холбооны болон Зөвшөөрлийн хуулийг тодорхой агуулгаар өөрчлөхөд саналаа нэгтгэлээ.

Тодруулбал, А болон Б зөвшөөрлийг заавал хоёр тусдаа компани байгуулж, тус тусдаа авах шаардлагатай байгаа. Тэгэхээр, нэг компани хоёр зөвшөөрлийг авах боломжийг бий болгох нь зүйтэй байна.

Мөн цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх, хурдан цэнэглэгчтэй байршлуудын тоог олшруулах асуудлаар ярицлсан. Энэ чиглэлээрх С.Бямбацогт сайдын ахалсан ажлын хэсгийг байгуулсан" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Качкар хиймэл оюун ухаан, ухаан сансар судлал яриад нь арай л хурцдаад бнда

Холбоотой мэдээ

Back to top button