Ихэр охид 100 буудалт даамын улсын аварга боллоо

Монголын даамын холбоо, Ховд аймгийн даамын холбооноос Зуун буудалт даамын 2023 оны Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг энэ оны зургаадугаар сарын 23-30-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулав.
Даамын спортыг иргэд, олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
100 буудалт даамын "ХОВД 2023" Улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 46 , Эмэгтэйчүүдийн 33 дахь шигшээ тэмцээний
Эрэгтэйчүүдийн ангилалд: Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 22 оноогоор 15 дахь удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Олон улсын их мастер Равжирын Манлай 19 оноогоор мөнгө, спортын мастер Зундуйн Ганбаатар 17 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд: Спортын мастер Баатархүүгийн Анужин 20 оноогоор анх удаа түрүүлж улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Дэлхийн даамын холбооны мастер Норовсүрэнгийн Лхагвадолгор 19 оноогоор мөнгө Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин мөн 19 оноогоор хүрэл медалийн эзэн болов.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе мундаг байна