Гадаад мэдээДЭЛХИЙ

“Хааныг доромжилсон” гэх шалтгаанаар Тайландын шүүх нэгэн эрд 50 жилийн ял оноожээ

Тайландын шүүх хаант засаглалыг доромжилсон зүйл хэлсэн гэх хэргээр нэгэн эрэгтэйд 50 жилийн хорих ял оноосон байна. 30 настай Монгкол Тиракот гурван жилийн өмнө өөрийн Фэйсбүүк хуудас дээр нийтэлсэн зүйлээсээ болж анх 28 жилийн хорих ял сонсож байсан юм.

Тиракот Чианг Рай мужид оршин суудаг, цахим хувцасны дэлгүүр ажиллуулдаг хүн байжээ. Түүнд юуны учир ийм хүнд шийтгэл оногдуулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй. Шүүгч зөвхөн Тиракотын Фэйсбүүк хуудас дээр үлдээсэн сэтгэгдлийг л иш татжээ. Зарим хүмүүс Тайландын шүүх нийтлэл бүрт нэмэлт ял оноодог учир түүнийг ийм олон жилийн ял сонссон гэж таамаглаж байгаа аж.

Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт /2024.01.18/ давж заалдсан ч шүүх түүнд 22 жилийн хорих ял нэмж оноожээ. Тайланд улсын “lese majeste” хууль хаант засаглалын талаар хэлсэн аливаа сөрөг зүйлийг гэмт хэрэгт тооцдог.

Тус улс сүүлийн 10 жилийн турш төрийн эрхийг барьсан хаант засаглалаа халж, өнгөрсөн жил сонгууль явуулж иргэний засгийн газартай болсон ч энэхүү хууль үйлчилсэн хэвээр байгаа юм.

2019 онд Важиралонгкорн хаан ширээнд заларсны дараа “Lese majeste” хуулийг түр хугацаанд хүчингүй болгосон. Гэвч гурван жилийн өмнө Тайландад хаант засаглалд өргөн хүрээний шинэчлэл гаргахыг шаардсан оюутны жагсаал болсны дараа тус хуулийг дахин сэргээжээ.

Тиракотоос гадна хаант засаглалын талаар олон нийтээрээ хэлэлцүүлэг явуулахыг уриалсан активист, хуульч Арнон Нампа мөн давж заалдсан ч шүүх түүний хорих ялыг дөрвөж жилээр сунгасан байна.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button