Гадаад мэдээДЭЛХИЙ

Итэвоны осол: Прокурор Сөүлийн цагдаагийн албаны даргыг хайхрамжгүй хандсан буруутай гэж үзлээ

БНСУ-ын прокурорууд 2022 оны Сүнсний баяраар Итэвон дүүрэгт гарсан осолд Сөүл хотын цагдаагийн албаны дарга Ким Кван Хог хайхрамжгүй хандсан гэм буруутай гэж үзжээ.

Тэрбээр Итэвоны ослоор буруутгагдсан цагдаагийн хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм. Түүнийг 2022 оны 10-р сарын 29-нд Сөүл хотын Итэвон дүүрэгт хангалттай цагдаагийн офицер байршуулаагүй гэж буруутгагдсан байна.

2023 оны нэгдүгээр сард цагдаагийн тусгай мөрдөн байцаах баг Ким Кван Хо болон 22 цагдаа, аврах анги, дүүргийн албаны ажилтнуудад ослын үед буруу арга хэмжээ авсан гэх хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн юм.

Сөүлийн баруун дүүргийн прокурорын газраас Ёнсан дүүргийн цагдаагийн газрын дарга, тус дүүргийн тойргийн албаны дарга гэх мэт бусад албан тушаалтнуудыг гэм буруутай гэж үзсэн.Харин Сөүлийн цагдаагийн албаны даргын хэрэг дээр жил гаруй хугацаа өнгөрсний дараа шийдвэр гаргалаа.

Цагдаагийн алба прокуророос гаргасан шийдвэр дээр үндэслэн Ким Кван Хог албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргах төлөвтэй байна.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button