Саймон Коуэлл: О.Энх-Эрдэнэ арай эрч хүчтэй дуу сонгосон бол дээр байлаа

Дуучин О.Энх-Эрдэнэ “America’s Got Talent: Fantasy League” шоуны хагас шигшээ шатанд дууллаа. Тэрбээр энэ удаагийн номертоо Вилли Нельсоны “Always On My Mind” нэртэй уран бүтээлийг сонгосон байна.
О.Энх-Эрдэнийг дуулсны дараа түүнийг сонгож авсан Хайди Клам “Чи үнэхээр өндөр зэрэглэлийнх. Чиний хоолой үнэхээр үзэсгэлэнтэй бас намуухан. Яг л Майкл Бубле шиг. Би чиний дуулж байгааг долоо хоногийн 24 цаг сонсоод ч уйдахгүй” хэмээжээ.
Харин Саймон Коуэлл бага зэргийн шүүмжлэлтэй үг хэлсэн байна. Тэрбээр “Миний хувьд илүү эрч хүчтэй дууны сонголт хийсэн бол дээр байлаа. Маш, бага зэрэг энгийн сонсогдсон” хэмээсэн байна.
Шүүгч Хови Мандел “Би Саймонтой санал зөрөхөөргүй байна. Үнэнийг хэлэхэд, алтан баззер авсан оролцогчоос гадна нэг л хүн дараагийн шат руу орно” хэмээж ялагчийн 250 мянган ам.долларыг авах хэмжээний үзүүлбэр биш байлаа гэсэн юм.
Харин Мель Би “Чи гайхалтай хоолойтой гэж би бодож байна. Кантри стильтэй байсан болохоор чиний өмнөх үзүүлбэр надад их таалагдсан. Чи хамгийн сайн чаддаг жанраа дуулсан нь дээр байх. Харамсалтайгаар, саяных чиний хамгийн сайн үзүүлбэр биш байлаа” хэмээжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсад ийм дуучин байдаг гэдгийг дэлхийн уралдаанд харуулж чадлаа. Чамд дэлхийд танигдах боломж үргэлж байгаа. Амжилт урагшаа.
За зүгээрээ. Чи чаднаа. Амжилтын дээд АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.
Haramsaltai ene d hureed hasagdlaa.....
Яагаад ийм дуу сонсчихвоо. Хэн дууг нь сонгосон юм бол. Яах бол гээд их хүлээж байлаа шүү. Сонголтон дээр зөвлөж байсан хүмүүс зөндөөл басан баймаар юм
Яагаад тийм уйтгартай дуу сонгосон юм болоо гэж бодсон
Цаашаа явах уу. Эсвэл хасагдаж бга юмуу.
харамсалтай маш их хүлээлт байлаа , өөрөөрөө байсан бол ингэхгүй байсан сэтгэл хөдөлгөсөн дуу дуулах байсан юм
Сонсоход сайхан байлаа.залуу хүнд сургамж болох буй за.амжилт хүсье дүү минь.чиний дууны уран бүтээлийн алтан шар зам үргэлж гэрэлтэй байх болтугай.маш сайн судалгаа хийж байж дуугаа сонгож байгаарай миний дүү.их хичээл зүтгэлээр амжилт ирдэг юм шүү.
Elvis duulsan duu xymyys yag Elvisiinxeer ene duug xuleej avsan baigaa. Ene zaluu xooloi goyo bolovch duulj baigaa ni jooxon jul sonsogdson.
Зүгээр дээ. Сайхан л дууллаа. Өөрийгөө бас сорих хэрэгтэй
Зүгээрээ. Сайн дуулсан. Хоолой бол гайхамшиг. Дууны сонголт л жаахан тиймхэн байлаа.
Дууны сонголт муу өөртөө дэндүү итгэсэн бас их сонин биеэ авч явдаг зэрэг нөлөөллөө
Cantri stilling duu b.sanbòl hooloi ynziin goe
Harin tiimee t1 gar bi bur medeed baisiin
yu medsen gej
Хатуу шүүгчийн багт орох байж дэ. Буруу л сонголт хийж дэ. Дараа дахиж орж болдог бол сургамж боллоо
до. Дууны сонголтоо адаглаад олох хүнтэй зөвлөлдөхгүй дэ. Биед эвтээхэн өөрийн хувцас сайхан байдаг, харин биед эвгүй, тухгүй хувцас хэцүү байдагтай адил дуу сонголт буруугаас боломжоо алдлаа.
Малтаад бай 2 өөр шоуг холио чаачхын....юун шүүгчийн баг.
chi uuruu maltaad bai ene chin america's got talent fantacy geed shuugch narn oroltsogchdoo nagd huwaaj awaad beldeed oruulj bga show
got talentiin 4 shuugch uursduu bagtaa awah hunee songosiin bishu