Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг шалгалт биш судалгаагаар тодорхойлно

Үндэсний хтатистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон төрийн албаны зөвлөл хамтран төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох хоёр дахь шатны судалгааг дөрөвдүгээр сарын 02-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Судалгааны дүнг энэ сарын 29-нд нэгтгэн, тавдугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулах юм. “Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж буй.
Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор энэхүү судалгааг зохион байгуулж байгаа юм. Төрийн албан хаагчид та бүхнийг энэхүү судалгаанд идэвхтэй оролцож, асуулгад үнэн зөв хариулахыг уриалж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.