Улс төрийн мэдээ

Нийслэлд бонд гаргах асуудлаар НИТХ ээлжит бусаар хуралдана

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр /2024.04.29/ болох юм. Хуралдааныг 11.00 цагт товложээ.

Харин өнөөдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах тухай
  • Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай
  • "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ
  • Сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай
  • Нийслэлийн өмчөөс 2024 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах, хасах тухай
  • Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, хасах, төрийн өмчид шилжүүлэх тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (ОНХС)
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлын талаар хэлэлцэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button