Үндэсний номын баяр гурван өдөр үргэлжилнэ

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-ны хооронд гурван өдөр Сүхбаатарын талбайд болно. 35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах гэж байна.
Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын гэрэлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.
“Номын баяр”-ын үеэр оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.