Нийгэм мэдээ
Сэлэнгэ мөрөнд живсэн 24 настай залуугийн цогцсыг олжээ
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрөнгийн эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд 11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яаж урсч хил давчаагүй юм, олдсон нь яамай да
ЭНЭ ЖИЛ БОРОО ХУР ИХТЭЙ УС МӨРӨН МААНЬ ҮЕРЛЭЭД БАЙХАД БИТГИЙ ЯВААД БАЙГААЧ.ОБЕГ ЧАДЛААРАА Л САНАМЖ ГАРГААД ЗАРЛААД ГУЙГААД БАЙХАД ОЧООД Л ЖИВЖ ҮХЭЭД БАЙХ ЮМ ГАНЦ ОЛДСОН АМЬ НАСАА ХАЙРЛААЧ МАШ БОЛГООМЖТОЙ БАЙЦГАА АРХИ ДАРС ХЭРЭГЛЭСЭН Л БОЛ ГОЛ УС РУУ БҮҮ ОЙРТООЧДЭЭ ГУЙЖ БАЙНА ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.