Даян аварга Б.Орхонбаяр: Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүсч байна
Монголчууд өнгөрсөн гурав хоног үндэснийхээ баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж сайхан наадлаа. Үүнтэй зэрэгцэн хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Даян аварга Б.Орхонбаяр цахим хуудсаараа дамжуулан баярын сэтгэгдэл болон гэр бүлтэй нь холбоотой асуудлуудад байр сууриа илэрхийлж хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хүссэн байна.
Тэрбээр "Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд түрүүлж даян аварга цол хүртсэндээ баяртай байна. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн багш нар, хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүд, үргэлж дэмжиж байдаг Монголынхоо ахан дүүс та бүхэнд маш их баярлалаа.
Миний гэр бүлтэй холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээсээ хүсч байна. Хамааралгүй хүмүүсийн зураг эвлүүлж, илт худал гүтгэлэгийн чанартай мэдээлэл түгээж буйд гүнээ харамсаж байна. Учир нь манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа бөгөөд миний эхнэр нярай биетэй байгаа тул сэтгэл зүйг нь тайван байлгахыг зарим нөхдөөс хүсч бас гуйж байна.
Бусдын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандахыг залуус бид хүсч буйг эерэгээр хүлээн авна уу. Намайг үргэлж дэмждэг Монголынхоо нийт ард түмэнд талархаж буйгаа дахин илэрхийлье ээ" хэмээн бичжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За тэгд хулгай бол хулгай ш дээ..даян бна уу давагдашгүй аварга бна уу хэнд хамаатай гэж.Монголд л заваан завхрал,байх юмдаа.
нүдээр хараагүй ховонд итгэж бухимдсаар хорвоог барах нь харамсалтай бишүү ,үнэн худал хоёрын хооронд 4 хуруу зай бий
Tenderiin ner us company ner garaad irsen 100 gantsaaraa omchildeg ym bna lee omooroh zuil deer ni omoor hulgai bol hulgai CANCEL ORKHONBAYAR neeree heden heden gadaadad shuten bishregtei gedeg ni hend hamaa baih ve ted nartaigaa yrj chadahgui maanag hi gej helheer l hunshu sain boh ni boh gehdee medleggui bas deerees ni aimar peedger zurag daruulj bolhuu geheer seenddeg .< etsest ni helhed ar gertei ni orooltsododgui ymaa gehed hulgai hergiig ni shiidverluul
60 тэрбумын хулгай яригдаж бнаа
Хэрэв үнэн бол...
Монголын бахархал, сайн сайхныг гутаах гэсэн эрлийз хурлийзуудын явуулга. Үүнийг битгий тоож ав. Шууд хая. Жинхэнэ Монголчууд чамаар бахархаж баярлаж бгаа. Чи бол Монголын бахархалт хүү. Эд нарт Энэ жил Монгол үндэсний наадмыг гутаах юм олдохгүй бүр хаа хамаагүй юм сэвж бнаа. Муу чөтгөрүүд
Орхон баяраа ууг нь Монголчууд бол чамайг энгийн ардын хүү болхоор чинь их хайрлаж байгаа шдээ дүү минь нүүр энэ тэрийг нь бол хадам талд чинь байгаа юм шиг байхийн чиний хувьд бол даравч далдайна гэгчээр өөрийн хүчээр даян аврага болсон нь түмэний нүд чих харж байгаа шүү дээ тиймээс олон сайхан хүмүүс дэмжиж баярлаж бахархаж байгаа шүү санаа зоволгүй дээ альваа зүйл цаг хугацааны эрхээр үнэн худал нь дэнслэхдэх биз дээ тиймээс чи үүнд санаагаа чилээгээд хэрэггүй дээ нялх биетэй хүнээ тайван байлгаад хэсэгтээ олон нийтэд гарч янз бүрийн зүйл ярьж энэ тэр дэмий байхаа хө нам гүмхэн байсан нь чамд болоод гэр бүлд нь хэрэгтэй тэгээд ч сошилоор болсон болоогүй зүйл харж стирсстээд дэмий байхаа наадам ийн бэлтгэл гээд амраагүй яваа байх жоохон тайван байгаад тархиа амараа өөрийн аав ээжийнхээ сэтгэлийг гэсэн зовоох хэрэггүй дээ юм болгон цаг хугацаатай өөр өөрийн гэсэн өнгө аятай учираас явцдаа учир тайлагдах хүртэл энэ тэнд яриа өгөх энэ тэр бол дэмий бухимдсан хүнээс олигтой үг гардаггүй юмшдээ тиймээс дуугүй байх шиг сайн хариулт гэж байхгүй дээ хө
хадам тал нь нүүрсчид
Даян аврагынхаа Гэр бүлд сайн сайханыг ерөөе.
Сайхан даруухан хөөрхөн хүү шүү. Хүний хувийн амьдрал руу өнгийгөөд яахав дээ.
Өөрсдийн урьдах амьдралаа л харсан нь дээр биздээ
Ардын намын Мие, түүний долоогч Сандуй нарын төрийн албыг 60 тэрбумаар үнэлсэн байсан ноцтой хэрэг замхран алга болсон! Тэр хэргийг дахин гаргаж яримаар, сэвмээр байх юм даа!
Өмнө нь гэр бүлтэй байгаад салаад суусан хүмүүс юм шив дээ, хүний амьдрал бусдад падгүй ч заваан л юм ккк
Орхонбаяр очиж очиж Нүүрсний хулгайчтай суучихдаа яадаг байнааа....хайран нэр төр
Сүрхий юм хадам тал нь нүүрсний хулгайчид байлаа гээд яахавдээ аз маргааш мартагдана
Нүүрсний хулгайч аваргатай болжээ
Багийн чи жоохон шалчигнасан гаруу үгүй юу
Та нар өөрсдөө хийж чадахгүй юм байж өөрсдөө хичээгээгүй юм байж. Дараа нь хүн хүмүүсийг гоошилдгоо боль. Хүн хүнээрээ л байна шүү.
Та нар хүний хийсэн зүйлийг хүний хийсэн энэ амжилтыг үнэхээр доошоо хийдэг юу юун нүүрсний хулгай. Тэрийгээ та нар.
Юун тэр 60 тэрбум. Тэр хэргийг дараа нь болъё энэ хүн хийгээгүй. Энэ хүн өөрийн гэсэн амжилтаа гаргаад даян аварга болчихсон байхад нь.
Урсгаад байх юм. Юуны чинь тийм ээ хараал байдаг юм. Монгол хүн монголоороо л амьдар л даа. Монгол хүн монголоороо л бие биеийгээ тэж амьдар. Юун хулгайч чи?
Тэгээд монгол хүний соёл биш Монголд монголоороо л байна шүү тэнэгүүд минь.
Haha undram al heseg bavsan sh te
Даян аврага цолыг өөрөө хөдөлмөрлөж барилдаж байж авсан биздээ.хадам тал нүүрсний бизнес хийдэг л юм байна.Хадамууд нь эхнэр нь нүүрсний компанитай юм байна барилдуулахгүй гэсэн хууль байна уу.
Хадам нь ямар хүмүүс юм. Тэглээ гээд Орхонбаяр өөрийн чадлаар аварга болсоншдээ.
Бие биенээ хүндэлж амьдармаар юмдаа..шинэ аваргадаа гэр бүлд нь аз жаргал хүсье
Мөнгөөр Даян аварга авсан гд бичээд эхэллээ дээ. Эхнэрийнх нь нүүрсний хулгайн мөнгө их үүрэг гүйцэтгэлээ гэж эх сурвалжууд бичээд эхлэв. Ядаж бхад яасан ч олон эгч юм???????? Орхон ч аав ээжийнхээ гэрээс гараад ахиад нэг ээжийн тэвэрт орчихсон бололтой.
допаминаа гүтгэх вий дээ
Хууль зөрчиж авсан цолоо буцааж өгөөрэй
Наадамд бөх түрүүлэхэд муу хүмүүс зураг эвлүүлж доромжлохоо болиорой.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Өөрийнхөө хүч , бяр, ухаанаар даян аварга авсаныг нүдээр харж , чихээрээ сонссон до. Эргэлзэх боломжгүй л дэ. Хадам талын хар нүүрсээр баяжсан мөнгө бидэнд байтугай аваргад ч юуны хамаа билээ. Залуу хүүхдийн зориг мохохоор юм бүү хийж үз. Бид ч үр хүүхэдтэй улс өнгөрсөн баларсныг биш урьдах замаа амар тайван туулах хэрэгтэй шүү .
Эхнэрийнхээ ажлыг л мэдэхгүй байв гэж, хулгайчийг өөгшүүлж бгаа хүн бохир хүн бна шүү