НИЙГЭМ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн билээ. 

Тэгвэл орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр буюу наймдугаар сарын 27-оос эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжлэх юм байна.

Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ. Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button