Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.12.16/ УИХ-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар, хотын удирдлагууд, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч нар, ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудан уулзсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадаагүйг Ерөнхийлөгч уулзалтынхаа эхэнд онцолжээ.
Уулзалтын үеэр, "Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байна. Одоо гэхдээ ажилдаа орцгоо. Салан задгай байж нэгэндээ шаардлага тавихгүй байна. Найрааны Засгийн газар болох нь ээ. Тийм зүйл байхгүй. Эмээл, хазаарынхаа бүтэн дээр наад хазаараа татацгаа. Ажлаа хийцгээ. Гурван жилийн өмнө утаагүй байсан, яагаад одоо ийм байдалд оров. Улаанбаатарын утаа, хариуцлагагүйн утаа хоёр халахаараа өнөөдөр ингэж бүрхэж байгаа юм" хэмээсэн байна.
Улмаар тэрбээр, Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн аж.
Мөн "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо"-г байгуулах шаардлагатайг онцолж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг үүрэгджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УТААНЫ ЭСРЭГ НЭРТЭЙ ДАМПУУРСАН ЗАВХАРЛЫН ЭХИЙГ ХҮРЭЛСҮХ ТАВЬСАН!
Бас нэг том хороо баыгуулж, овоо хэдэн МАХНовчууд ыг "хоолох" нь дээ !
Утааг Хичнээн жил ярьж хэлбэрдэх юм. Өөрчлөлт хийж сайжрах хугацаа болсон шүү дээ. Ядаж Солонгост яагаад утаа гарахгүй түлш түлээд байна. Инженерүүдийн санаачлагыг ШУ - ны байгууллага баталгаажуулж ажиллуулаачээ??!!!! Ажил болгооч дээ??! ЗАСГИЙН ГАЗРЫН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛ АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ??!!!!!! УТААГ ХАРААД НАЛАЙГААД СУУЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНАА??!!! АЖЛАА ХИЙХГҮЙ ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙГАА - ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД ШҮҮ ДЭЭ??!!!!!!!!
Утааны шалтгаан. 3 жилийн өмнөхөөс утаа өссөн шалтгааныг хүүк писда ойлгохгүй бна. Эдийн засаг жаахан тэлж ядарсан иргэд маань арай илүү мөнгөтөй болж саармагжуулсан түлшээ илүү ихээр худалдаж аван түлж бна Даарахын тулд.
УОК гэсэн сүржин, даржин юмнууд ер нь юу хийгээд байгааг, улс орон нь гамшгийн хэмжээнээс давсан утаанд умбаж байна шүү дээ. Та бүхний ажлыг энэ утаагаар л харчихаж болохоор байна шүүүүүүүү
Ерөнхийлөгч гадаадаар тэнэж байгаад ирсэн чинь бөөн утаа, гэнэт сэрэв.
Үүрэг өгсөн болж, хуралдсан болж манийг түр аргацаах арга. Нийслэлийн засаг даргын орлогч, шунал Амартүвшин мэтийг огцруулж чаддаг хүнд хариуцуулъя
Олон зуун хүний амь нас, эрүүл мэнд, төсвийн үрэлгэн зардлын гол хариуцагч бол У овогт юм. Утаа буурсан гэж бардамнадаг боловч тухайн жилүүдэд түүнд аз таарч шуурга ихтэй өвөл болсон юм. Тухайн жилүүдийн сАлхины хурдыг одоо өнөөгийн үетэй харьцуулаад гаргасан ч ДАТА өгөгдөлүүд нь байгаа байлгүй дээ. Энэ чиглэлд судлаад үзэх хүмүүс байгаа гэдэгт найднам.