УЛС ТӨРУлс төрийн мэдээ

СБД-ийн ерөнхий прокурор асан Э.Амарбатыг өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.01.29/ 09.00 цагт товлогдсон.

Түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарыг авлигын хэргээр АТГ-т шалгаж байсан бөгөөд дээрх нэр бүхий долоон хүнд холбогдох хэрэгт прокуророос 2024 оны арванхоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдсэн.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэг буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн аж.

Э.Амарбат өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөмсгөө зангидаж худал шударга царайлсан гар

АМАРБАТ
АМАРБАТ

ҮСРЭЭД ТОРГУУЛИЙН ЯЛ АВНА . ХУУЛИАРАА ТИЙМ !

Зочин
Зочин

Хүзүүгүй ххулгайчын гал хам биз дэ

Зочин
Зочин

hovdiin urainhai zahchin bayduud narsnii hulgaich guilagchin

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button