Улс төрийн мэдээ

"Төрийн алба хаагчид шинэ системээр нэвтэрч, өөрт тохирох албан тушаалд материалаа өгөх, явцаа хянах боломжтой"

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчилсэн цахим системийн талаар танилцууллаа.

Шинэ системээр төрийн алба дахь хууль бус томилгоог хянах боломж бүрдүүлжээ. Мөн өөрийн мэргэжил, ур чадварт тохирсон сул орон тооны талаарх мэдээллийг энэ системээр үзэж танилцан, шалгалтдаа орох юм байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн "Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийг өмнө нь excel-д суурилж хийдэг байсан. Үүнийг Dashboard хэлбэрээр, зөвхөн төрийн алба хаагчид биш олон нийт ч нээлттэй үзэж танилцдаг болголоо. Төрийн албан хаагч өөрийн эрхээр нэвтэрч орон, холбогдох мэдээллээ шалгадаг, засдаг, хянадаг боллоо.

Мөн сонгон шалгаруулалтын систем ч хамаатай. Өөрт тохирох албан тушаалаа шүүж хараад, материалаа өгөх боломж бүрдсэн. Тэнцсэн эсэхээ болон яг ямар шалгуураар тэнцээгүй, хэн тэнцсэн гээд бүгдийг нээлттэй харна.

Түүнчлэн хууль бус томилгооны талаарх мэдэгдлийг энэ цахим системд хүлээн авдаг, үзүүлдэг боллоо" гэжээ.

Шинэчлэгдсан цахим системтэй https://www.csc.gov.mn/ холбоосоор танилцах боломжтой аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button