Б.Энх-Амгалан, З.Энхболд нарыг гурав дахь өдрөө шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө үргэлжлүүлэн шүүнэ.
Тодруулбал, 2024 оны гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Улмаар /2024.09.25/ тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.
Энэ дагуу хоёрдугаар сарын 3-наас эхлэн хоёр өдөр дараалж хуралдсан ч завсарласан. Өнөөдөр ийнхүү гурав дахь өдрөө хуралдах бөгөөд, шийдвэрээ эцэслэн танилцуулах чигтэй байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зика вирус гэдэг луйварчин хулгайчийг шүүгээ л биз, яллана л биз, юун сүртэйн. Энэ луйварчин Шүүхийг айхтар лоббидож бна, шүүх түүнд нь автах нь үү, яах нь вэ ? Харах л үлдлээ дээ, шүүх хир зэрэг л алартсан нь харагдана даа !