Автозам дээр машин мөргөлдөхөд, дрон нисгэж, түгжрэл бууруулна
Автомашины ослын 78 хувийг хоёр машин шүргэлцэх тохиолдлууд эзэлдэг. Тиймдээ ч нийслэлийн замын түгжрэлд ямарваа нэгэн автомашины осол ихээхэн нөлөөлдөг.
Үүнийг шийдвэрлэж, замын цагдаа ирэхээс өмнө асуудлыг зохицуулахаар төлөвлөгөөт ажил хийгдэж эхэлжээ.
Тодруулбал, автозам дээр хоёр машин мөргөлдөхөд 30-40 минутыг замын цагдаа ирэхийг хүлээдэг. Энэ нь автозамын түгжрэлд ихээр нөлөөлдөг аж. Тэгвэл дээрх асуудлыг шийдэхээр автозам дээгүүр "Дрон" нисгэж асуудлыг шийддэг болох юм байна.
Осол гарсан хэсэг дээр цагдаагийн алба хаагчид очих гэж хугацаа алдалгүйгээр дрон нисэж, ослын талаар баримтжуулаад, ЗЦГ илгээх юм. Ингэснээрээ цагдааг хүлээлгүй зөвхөн даатгалын байгууллагатайгаа холбогдож, асуудлаа шийдүүлэх юм байна.
Мөн 176 уулзварт 2600 ширхэг AI камер байрлуулсан бөгөөд уг камерын тусламжтайгаар дүрэм зөрчсөн иргэдийг торгох болон шийтгэл оногдуулах байдлаар арга хэмжээ авах юм.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүйтэй