Нийгэм мэдээ

"Чингис хаан" ОУ-ын нисэх буудлынхан ниргэсэн хойно нь хашхирав

Өнгөрсөн хоёрдугаар сард Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал гэх фейсбүүк хаягаас "Эзэнгүй ачаа тээшийг хямд үнээр худалдаална. Хүргэлттэй" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Улмаар тухайн мэдээлэл тархсаны дараа ЦЕГ-аас тус зар нь олон улсын луйвар болохыг ил болгож, сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан. Энэ нь онлайн залилан буюу олон улсын томоохон онгоцны буудлуудын нэрийг ашиглан хуурамч зургаар иргэдийн анхаарлыг татаж, луйварддаг байна. Түүгээрээ дамжуулан иргэд зарын зааварчилгааны дагуу линк дээр дарснаар цахим хаягаа алдахаас гадна залилах гэмт хэргийн хохирогч болдог аж.

Харин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг барьсан хуурамч хаягаар явуулж буй уг залилан мэдээллийн талаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалгүй арав хоног өнгөрөв.

Энэ нь иргэд тус зар мэдээлэлд итгэж, залилангийн хохирогч болох эрсдэлийг улам нэмэгдүүлсэн юм. Угтаа залилангийн зар мэдээлэл тархах үед сэрэмжлүүлэг гаргах нь зүй ёсны хэрэг. Олон иргэн хохирсны дараа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын албан ёсны хаягаар /2025.03.06/ мэдэгдэл гаргав. Цаг тухай бүрд нь иргэдэд үнэн зөв мэдээллийг албан ёсны хаягаараа гаргасан бол өнөөдөр иргэд хуурамч хаягийн мэдээлэлд төөрөгдөж, гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломжтой байлаа.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иймхэн юманд итгээд хулхидуулаж байдаг үгүй мөн малан толгойнуудаа. Аргагүй дээ Сонгуулийн дүнг сонсохоор харахаар энэ Малан Бомбоонууд л харагдаад бгаам

Зочин
Зочин

Iim zuild itgej baival uursdiiguu buruutgaad suuj bai, yagaad medegdel khiikh estoi yum!!! Socialaar ajil yavagdadgui shuu yamar yumaa niitleed bdag yum!

Зочин
Зочин

Эзэнгүй ачаа гэж юу бдгийн. Яагаад ийм шуналтай бдгийн. Ачаа хулгайлаад хямд зарвал юу бх нь хамаагүй авах нээ.

Зочин
Зочин

Шалихгүй юмаар хямдхан шиг баяжих гэсэн монголчуудын шунал дээр ашиг хонжоо хийж болохыг анзаарсан гарууд бжээ.

Зочин
Зочин

haha!!hulhifuulj bdag medrel bas bdag aa?!!

Болд
Болд

Хууртлаа хууртлаа гэхэд арай ч иймэрхүү юманд хууртана гэж ч юу байхав кккк

Зочин
Зочин

Шунал болон бэлэн юманд дуртай юмнууд хохь нь Зүгээр байж байгаад хүний юм авчих гэсэн сэтгэл юунд хүргэдгийг мэдэж авсан бол боож дээ

Зочин
Зочин

Өлөн хүмүүс шүү дээ. Хохино л гэж хэлий даа

Зочин
Зочин

Бид нарын хулчгар зан.Хүнд суртал.Олон шат дамжлага хугацаа алдах шалтгаан.Би буруугүй,бусад бурхантай гэх үзэл бодол.....

Зочин
Зочин

Чингис хаан нисэх буудалын нэрийг бариад олон хоног луйвар хийж байхад тус газар мэдээгүй байна гэж үү? Бүр сэтгэлгүй удирдах хүмүүс байх юм. Хохирлоос хамаарч ийм эс үйлдэл дээр нисэх буудлын хариуцсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.

Зочин
Зочин

Чингэс хаан нисэх буудлын, МИАТ-ын үйл ажиллагааг санаа, зорилготойгоор муулах гэсэн мэдээлэл байна гэж харж бна.Энэ хүмүүс өөрсдөө тэр худлаа сэнсацыг 10хоногийн өмнө тараасан байх гэж би хардаж байна.

ZochinСэзочихлэм
ZochinСэзочихлэм

Hohirson shynalyydiin hohi ni.unegui buyaslag hawhand baidag gedgijg oilgoi onoodroos ehel.

Иргэн хүн
Иргэн хүн

Баргийн хүн итгэхгүй, шуналтнууд мэдсээр байж орж хохироод дараа нь төрийг буруутгана ккк

Зочин
Зочин

иймэрхүү зар мэдээнд итгэнэ гэдэг нь тухайн хүний ёс суртахуун эдийн шуналаас болж байгаа юм. Өөрөөсөө болж хохирч байгаа бол ёс суртахууны доройтолтой өөрөөр тайлбарлах аргагүй ....

Иргэн Бат
Иргэн Бат

Наадах чинь нисэхийн байх магадлалтай юм байна шүү

Зочин
Зочин

Хүний юм, үнэгүй юманд нугасгүй эргүү гарууд мөнгөө өгч залилуулсан бвал гох ино????????

Зочин
Зочин

Сая хулхидуулчихлаа ш дээ. Эртхэн мэдэгдэл хийгүй яасан бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ерөөлөөр болог. Амны билгээс ашдын билэгээ гэж

иргэн
иргэн
Reply to  Зочин

ийм юманд хууртаж байгаа бол шуналтай гэхээс өөр хэлэх үг алга, өөрөөр хэлбэл хүний чемодантай ачааг 8к хүрэхгүй төгрөг өгөөд авах нь л дээ, эзэн нь юу гэж ачаагаа авахгүй тэгээд байж байхав дээ. Ядаж хоосон чемодан байсан ч 8к төгрөгөөр чемоданаа өгөх үү???

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хохь чинь.

Дэлээ
Дэлээ
Reply to  Зочин

Сэтгэц бна даа энэ

Зочин
Зочин

Хохирлыг тус ОУ-ын нисэх онгоцны удирдлагад хариуцлага тооц нөхөн төлбөр тавь,хариуцлагагүй сэтгэлгүй хүмүүст зохих шийтгэл оногдуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button