УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН намын зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд, З.Дашдаваа нар оролцоно

ХҮН намын зөвлөлийн хурал өнөөдөр 14:00 цагаас болох тов гарсан. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АТГ-ын дарга З.Дашдаваа нар оролцох юм байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд З.Дашдавааг АТГ-аар улираан томилох шийдвэрээ танилцуулж, сайд нарын саналыг сонссон. Үргэлжлүүлэн УИХ дахь намын бүлгүүд уг асуудлаар ээлжит бус хуралдаан зарлаж МАН-ын бүлэг З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжсэн. Харин яг одоо уг асуудлаар АН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм.

Мөн З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас товлогдсон байсан ч эхлээгүй. Хойшилогдсон байдалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2025 14:49

Толгойлогч улираана гэсэн бол улираагаач

Холбоотой мэдээ

Back to top button