Ц.Баатархүү: Өргөн нэвтрүүлгийн телевизүүд сугалаа явуулах нь хориотой ч, хууль зөрчсөөр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авч буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай: "Хориглож болно. Гэхдээ сөрөг нөлөөллийг нь яаж багасгах вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх вэ. Хорьсоноор далд хэлбэрт шилжих вий дээ. Телевиз болон лайваар сугалаа зохион байгуулсаар байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ" гэдгийг хөндөж асуулаа.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: "Өргөн нэвтрүүлгийн хуулиар 16 телевиз санхүүжилт авдаг. Гэвч хэрэглэгчдийн, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг телевизүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Хууль зөрчиж сугалаа явуулсаар байна" гэдгийг онцолж хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.