НИЙГЭМ

Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг: Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал гэр бүлээрээ суулт хийнэ

Миний дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Би өнөөдөр гурван шалтгаанаар хэвлэлийн бага хурал хийхээр энд сууж байна. Миний хань одоогоос яг нэг жилийн өмнө Чингилтэй дүүргийн 7-р хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрийн гал дээр аврах гал унтраах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнтэй очиж, гал унтраах явцдаа амь насаа алдсан Д.Жанчив. Бид таван хүүхэдтэй. Бид хоёр 22 жил хамтран амьдарсан байна. Миний том хүү Ж.Бат-Оргил өнөөдөр энд надтай хамт хүрэлцэн ирсэн байна. Би ханиа алдсанаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд машин олон зүйлийг үзэж, туулж олон дарга нарын хаалгыг сахиж явсан. Эцэст нь өнөөдөр ханийхаа нэг жилийн ой дээр арга мухардаад энд сууж байгаадаа харамсаж байна. Миний хань онцгой байдлын албанд 25 жил ажилласан. Энэ бол маш урт хугацаа. Бид бусдын л адил энгийн хөдөлмөрлөж яваа залуу гэр бүлийн төлөөлөл байсан.

Хань минь өргөсөн тангарагтаа үнэнч байгаад үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар хариуцлага хүлээх ёстой юм гэдгийг би асуух гэж ирлээ. Яагаад 25 жил гал унтраах албанд ажилласан алба хаагчаа Монгол Улс Засгийн газар үнэлэхгүй байгаа юм бэ. Энийг бол маш их гайхаж байна. Гомдолтой байна. Миний хань 25 жил ажиллахдаа 1.1 гэдэг албан тушаалд ажилласан. Энэ нь аливаа том гал руу хамгийн түрүүнд ордог эрсдэлтэй алба байдаг. Энэ хугацаанд 7000 гаруй хүний амь насыг аварсан.

Ийм л мундаг баатарлаг хүний гэр бүл өнөөдөр энд ингээд сууж байгаа нь харамсалтай байна. Өнгөрсөн жилийн хугацаанд миний биеийн байдал бас муу байсан. Жилд хоёр удаа хагалгаанд орж амь насны асуудал яригдаж эмчилгээндээ явсаар одоо арай дээрдэж байгаа учир энэ мэдээллийг хийхээр гарч ирлээ. ОБЕГ, ЗГ гэдэг байгууллагуудыг хангалттай удаан хүлээсний хувьд хоёр зүйлийг асуумаар байна.

Би өнгөрсөн жил бусад улсын онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэлийг судаллаа. Маш харьцангуй юм байна. Манай улс аливаа зүйлийн хөгжлийн хойноос нь яваад байна гэдгийг хэлмээр байна. Ард түмнийг аврагч авардаг. Аврагчийг хэн аврах юм. Хувцас хамгаалалтын хэрэгсэл. Гэтэл өнөөдөр манай хангамжийн хэрэгсэл улс орнуудтай харьцуулахад маш муу байна. Одоо ОБЕГ-ын хэрэгсэл сайжирсан байна лээ. Гэхдээ өмнө нь яагаад тавьж болоогүй юм. Аврагч хүн хувцас хангамж, хоол хүнд хоёр дээрээ л эрхээ хамгаалж дугарах эрхтэй байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн эрхийг хамгаалдаг байгууллага. Дугардаг хүн Монгол Улсад байхгүй юм байна.

Стандартын хувцсаар хангалттай сайн тавиад өгөөч. Гал сөнөөгчид энэ хувцсандаа л найдаж улаан гал руу орж байгаа шүү дээ. 25 жилийн туршлагатай миний хань амь үрэгдчихлээ. Энэ ОБЕГ-ын хувцас, хэрэглэлийн чанарыг харууллаа. Монголын аврагч алба хаагчдын өмсдөг малгай зүгээр нэг хогийн пүнкэр шатахад шалчийдаг. Гэтэл үүнийгээ 400 градуст тэнцвэртэй гээд байгаа. Би энэ мэдэгдлээрээ ОБЕГ-ын мууг үзэх гээд байгаа юм биш. Яагаад аврагчдынхаа амь насыг нэгт тавьж болдоггүй юм бэ гэдэг дээр л дугарч байгаа юм шүү.

Дараагийн асуудал нь Монгол Улсын баатар цол гэдгийг хэнд өгдөг юм. Би гэхдээ ханийгаа баатар гэж хэлнэ. Энэхүү шагнал нь ямар хэмжээнд байж ямар хүнд олгогддог юм бэ гэдгийг би асуумаар байна. 7000 мянган хүн аварсан хүн өнөөдөр үрэгдчихээд байна. ОБЕГ-ын алба хаагчид чинь үрэгдсэн ч баатрын цолыг нь гэр бүлийнхэнд нь өгчхөж болдоггүй юм уу. Ар гэрийнхнийх нь хувьд энэ чинь амь насных нь үнэ цэнтэй тэнцэх бахдам зүйл. Гавьяа шагнал авах болохоор мундаг дарга нар нь гал ус руу алба хаагчид нь ороод байна шүү дээ. Алба хаагчдынхаа шагналыг дарга нар нь авдаг хэр нь хариуцлагыг нь хүлээдэг билүү.

Дараагийн асуудал нь бол миний ханьд өнгөрсөн хугацаанд олгогдох ёстой байсан тэтгэвэр тэтгэмжийг нь хууль ёсны дагуу олгосон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж Дүнжингаравын дэлбэрэлтийн үеэр гал унтраах явцдаа амиа алдсан аврагчдын ар гэр ахуйн асуудал дээр буцалтгүй тусламж үзүүлсэн. Гэхдээ миний гэр бүл, үр хүүхдүүдийн хувьд яагаад ийм шударга бус хандаад байгаа юм.

Би өнгөрсөн жилийн хугацаанд өвчнийхөө хажуугаар маш олон дарга нарын хаалгыг татлаа. Арга мухардаад өнөөдөр би энд суугаад ийм юм ярихаас өөр сонголт үлдсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний даргад хандаж хэлмээр байна. Санаачилсан хуулийнхаа хүлээнд энэ асуудлыг шийдэж болдоггүй юм уу. Хуулийн хүрээнд биш юм аа гэхэд энэрэнгүй хүн чанар гаргаад энэ алба хаагчийн ажилласан жилийг нь хүргээд адилхан үнэлж болохгүй байгаа юм бэ. Ажилласан жилийг нь үнэлдэггүй юм аа гэхэд үлдсэн таван хүүхдийнх нь өмнө төр хариуцлага хүлээхгүй шударга бус хандаад байгаа юм бэ. Өнөөдөр миний хань заавал олны анхааралд өртөж амь насаа алдах ёстой байсан юм уу. Олны анхааралд өнгөрсөн бол миний хүүхдүүд тэрхүү тусламжид хамрагдаж чадах байсан юм болов уу гэж би бодож байна.

Бид энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөг У.Хүрэлсүх, Чингилтэй дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг даргад хандсан. Бид Ерөнхийлөгчийг зөв шийдвэр гаргатал бид гэр бүлээрээ маргаашнаас суулт хийнэ. Би гал унтраах алба хаагчийн бэр, эхнэр, одоо ээж нь болж байгаа хүн. Хөдөлмөрийг нь үнэлээд бидний хүүхдүүдэд хуулийн дагуу олгох ёстой зүйлийг нь олгооч" гэлээ.

ВИДЕО:

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2025 12:49

МААШ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНА ЭНЭ ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРГҮЙ ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭЭ ТЭЖЭЭХ ГЭЖ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЖ ЯВАА ЖИРИЙН НЭГЭН ЭМЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭЖ ЯВААД АЛТАН АМИА ӨРГӨЖЭЭ БАЙР ӨГӨӨЧ ТА НАРЫН ХУСДАГ МӨНГӨНИЙ ХАЖУУД ӨЧҮҮХЭН ЗҮЙЛ ШҮҮ.БОДВОЛ ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙГ ӨГЧ БАЙГАА БАЙХ БИЕ МУУТАЙ ЭНЭ ЭМЭГТЭЙ ҮХТЭЛ ҮР ХАРАМ ГЭЖ ӨВДСӨН Ч ГҮРИЙГЭЭД БОСООД ИРЖЭЭ ОДОО Л ТӨР МИНЬ ЭНЭ ХҮНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ ТА НАР ЧАДНАА ХУУЛЬ ДҮРМИЙХЭЭ ХҮРЭЭНД ҮҮНИЙГ ХИЙГЭЭРЭЙ

Bolor
Bolor
4 сар 8, 2025 14:33
Reply to  Зочин

Хүн аврах гэж явууд амиа aлдсан гaл сөнөөгчид улсын баатар цол өгөх ёстой л доо. Тэрнээс Бат-Үүл шиг хулхи гард баатар өгөн гэдэг гутамшиг.

Зочин
Зочин
4 сар 8, 2025 16:06

ЗӨВ.

Иргэн.
Иргэн.
4 сар 8, 2025 16:34

Жирийн хүмүүсийн гомдол сан�##�ыг хүлээж авахгүй дээ.Одон,мед�##�ь,гавьяат,хөдөлмөрийн баатрын тоогоор бидэнтэй эгнэх улс дэлхийд байхгүй....

өмгөөлөгч
өмгөөлөгч
4 сар 8, 2025 17:13

хуульчдаас зөвлөгөө авч нөхөн төлбөрийг хууль буцаан хэрэглэх маягаар шүүхээр гаргуулахгүй бол ерөнхийлөгч хуулийг хэрэглэж мөнгө олгох боломжгүй шүү дээ өмгөөлөгч ав өөрөө ярих хэрэггүй

Зочин
Зочин
4 сар 9, 2025 00:35

mash zov bna ulsad ymar ch tatvar toldoggvi duuchin jvjigchin avch bhad iim gaviyatai hvn avah estoi shvvdee

Холбоотой мэдээ

Back to top button