Алдагдсаар буй төсөв...

2024 оны төсвийн алдагдлыг 1.4 их наядаар тооцож батлаж байсан бол 2025 оны улсын төсвийн зарлагыг 35.8 их наяд, орлогыг 33.7 их наяд буюу 1.9 их наядын алдагдалтай байхаар тооцож тусгасан. Ингэхдээ ДНБ-д төсвийг зарлагын эзлэх хэмжэг 33.7 хувь буюу өндөр өсөлттэйгөөр төсвийн төслийг боловсруулсан.
Бодитоор харвал ДНБ-д харьцах орлогын хэмжээ 33.7 хувь бус 25.7 байх тооцооллыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тооцоолсон байдаг.
Гэтэл Сангийн яамны энэ өөдрөг төсөөлөл бодит байдлаас тасарчихав. Инфляц өнөөдөр эхний хоёр сарын байдлаар 10.6 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихсон. Оны эхний улиралын инфляц зарлагдах үед 11 хувьд ч хүрсэн байхаар хэмжээнд үнэ өсөж, нөгөө талд валютийн нөөц багаас үүдсэн төгрөгийн ханшийн сулрал явагдаж байна.
Нүүрсний экспортын орлого суларсан оны эхний хоёр сард төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бөгөөд тодотгол хийх эрсдэл үүсээд байгааг эдийн засагчид сануулсаар байсан билээ. Харин Сангийн сайдын хувьд нүүрснээс алдагдаж буй төсвийн орлогыг зэсийн орлогоос нөхөж байгаа, валютын нөөц нэмэгдсэн гэдэг хариултаар аргацааж буй.
Валютийн нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн ч төгрөгийн ханшид эерэг өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Оны эхний хоёр сарын дүнгээр төсвийн орлого 4.1 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар буурч, эргээд зарлага, цэвэр зээлийн дүн 4.6 их наяд буу өмнөх оны мөн үеийнхнээс 22.1 хувиар өссөн нь төрийнн эдийн засаг дахь оролцоо хэт өндөр, үүнийг дагасан зардлууд ч нэмэгдсээр байгааг харуулж буй юм. Мөн нүүрсний экспортын орлогын алдагдал тодорхой хэмжээнд зэсийн экспортын орлогоор нөхөгдөж байж болох ч бүрэн дүүрэн орлож чадахгүй байгаатай ч холбоотой.
Оны дөнгөж эхний хоёр сард төсвийн алдагдал ийм өндөр гарч буй нь оны төгсгөлд төсөвт тусгасан дүнгээс даруй давж магадгүй нөхцөл харагдаж байна.
Эдийн засагчдын хэлээд буй төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдал үүсэх эрсдлээс Сангийн яам хэрхэн хамгаалах шийдэл нь тодорхойгүй.
Инфляц өсөж, ханш суларч энэ нь цаашид харилцан нэгнийхээ алдагдлыг өдөөж, эдйн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь улам хүчтэй болох эрсдэлтэй энэ цаг үед “Урд хормойгоо хойд хормойгоороо нөхөх” арга барил бодит нөхцлийг улам хүндрүүлэх вий.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дампуурцан
Зүгээр бодож үз. 550 сая доллар гаднаас зээлээд Гван руу хийчихээр чинь долларын ханш яаж унах юмбэ? Орлого олоогүй. Зүгээр л зээл авцан. Тэгээд бас Гван өсөж 5 тэрбум долларыг давлаа гээд шоудаад байгаа юм. Ичихгүй ээ, энэ засаг. Одоо даруйхан төсвийг тодотго. Зардлыг 8 их наядаар бууруулж 24-26 их наяд болго. Орлого мөн тэр хавьцаа ирнэ. Нүүрсний үнийг бодитоор буюу 75 долларт тооцоход л 2.2 тэрбум доллар сох дутна. Одоо энэ тендрүүдийг зогсоо.
Олигтой Сангийн сайдтай болмоор