Нийгмийн

Ээжийгээ “Архи уулаа” хэмээн айлд түймэр тавьснаар нэг хүн амиа алдаж, 3 хүний эрүүл мэнд хохирчээ

Говьсүмбэр аймагт архи уусан ээжтэйгээ "гэртээ харьсангүй, байнга архи уулаа" гэх шалтгаанаар маргаж тухайн айлд бензин асган, гал асаажээ. Үүний улмаас ээжтэй нь хамт архи ууж, согтуурсан 46 настай эрэгтэй галд өртөж амиа алдсан байна.

Эл төрлийн хэргээс сэргийлэх үүднээс хэргийг шүүхээр шийдэгдэх хүртэлх процессыг тоймлон хүргэж байна.

Тухайн хэрэг болсон гэрт хэрэг үйлдсэн шүүгдэгч болон 43-49 насны таван хүн байжээ.

Шүүгдэгч "Одоо та архи уухаа болиод гэртээ очиж хоолоо идээд амар” гэсэн чинь “чи миний хүүхэд биш” гээд байхаар нь айлгах зорилгоор бензин авч ирээд жаахан асгаж байгаад асааж айлгая гэж бодож байсан, карманд байсан асаагуур огт асдаггүй байсан, тэр үед л асаад гал маналзчихсан. Нас барсан 49 настай ахыг галаас гаргахыг оролдсон боловч чадаагүй. Гэр шатчихсан" хэмээн мэдүүлэв.

Улмаар тухайн гал түймрийн улмаас 43 настай эрэгтэй, 49 настай эмэгтэйн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 48 настай эмэгтэйн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д заасан “онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан “онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгчид 14 жилийн ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 26, 2025 09:09

ГӨСРИЙ АРХИЧИН АВГАЙ МУУ АРХИН АЛТ ПЯЗДА ГАЙ БОЛЖЭЭ НААШАА НАРАНТУУЛЫН АР ТАЛЫН МАНГАСЫН АМАНД ИРАА

Зочин
Зочин
4 сар 26, 2025 09:45

Хүүдээ гай болсон авгай вэ? Энэ авгайгаас болсон байна. Ээж нь архи уугаагүй бол хүү нь хэрэгт орохгүй ш дээ.

Зочин
Зочин
4 сар 26, 2025 10:44

Эх нь гэж олиггүй новш...

Зочин
Зочин
4 сар 26, 2025 11:13

Neg musun guitseehgui muu arhichidiig

Зочин
Зочин
4 сар 26, 2025 15:20

Gal. Tavisan. Hun g. Zugeer l. Tcagaadgaarai.ter. Buruugui....

Иргэн
Иргэн
4 сар 26, 2025 18:53

Үр хүүхэддээ гай болсон архичин авгай вэ.

Зочин
Зочин
4 сар 27, 2025 00:30

Har usnaas bolj lalriin arhichin buzriin jingeruud bhiimaa hair huu buzriin lalriig arhind n hayhgvi lalrin niigem yumaa s#a

Зочин
Зочин
4 сар 27, 2025 13:42

Пээ хүн санаатай �##�аад ийм их ял авдаггүй биздээ аймаар олон жилийн ял өгөө вэ хөөрхий өмгөөлөгч авч чадаагүйн байхдаа

зочин
зочин
4 сар 27, 2025 16:45

Муусайн архичин авгай нарын гай үр хүүхдийнхээ амьдр�##�ыг б�##�ласан бн.

Зочин
Зочин
4 сар 27, 2025 20:14

Архичин эх нь өөрт нь санаа тавихад "Чи миний хүүхэд биш" гэхэд нь сэтгэл санаа хэт давигдсан өайх үндэстэй бна

Холбоотой мэдээ

Back to top button