НИЙГЭМНийгэм мэдээ

Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ

2024 оны нэгдүгээр сард Өвөрхангай аймагт эхнэрээ удаан хугацааны туршид зодож, хатуу зүйлээр цохиж, мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Тодруулбал, Гэртээ байх үедээ хоорондын маргааны улмаас хамтран амьдрагч Т-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт хатуу зүйлээр цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалжээ. Улмаар хохирогч Т-ийн гавлын яс цөмөрч амиа алдсан байна.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 17 жилийн хугацаатай хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 12:25

МАНАЙХ ОДОО ХҮН АМЬ ХҮЧИН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТ ОНЦ ХҮНД ЯЛ ОНООХГҮЙ БОЛ ХЭДХЭН МОНГОЛНУУД НЭГ НЭГНИЙГЭЭ ХОРООГООД ДУУСЛАА МЭДЭЭЖ ХУЛГАЙГ ЧАНГА ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ Л БАЙХ ЯАГААД ГЭВЭЛ БҮГДЭЭРЭЭ Л УЛСААСАА ХУЛГАЙЛЖ БАЙГАА БОЛОХООР.ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭНГ ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ СУГАЛЖ АВААД ЧИВИЙГ НЬ ТАЙРЧ ГАВЛАЖ БАЙГААД УРДУУР НЬ ТОМ МЭЭМТЭЙ ОХИДУУДЫГ БҮЖИГЛҮҮЛЖ ТАВЛАХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ НҮЦГЭН БҮЖИГЛЭСЭН ОХИНЫ ЗАРДЛЫГ ХҮЧИНДЭГЧЭЭР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯГ АЛСАН ЗҮЙЛЧЛЭЛЭЭР НЬ НҮДЭЖ ХОРООХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦМОЙ ХЭЛЭЛЦЭЕ БҮГДЭЭРЭЭ .

Зочин
Зочин
5 сар 2, 2025 15:54

hovdiin urianhai avgaigaa 17 hutgalj alsan

Зочин
Зочин
5 сар 2, 2025 20:15

Oron nutgiinhan duraaraa tsengej bh shiw

Bi bn
Bi bn
5 сар 3, 2025 01:12

Манай шүүх хүн хэрцгийгээр �##�сан хүнд бага ял өгөх юмаа арай зөөлөн үү

Холбоотой мэдээ

Back to top button