Авто замын гурав дахь коридорын ажил эхэллээ

Өнөөдөр Улиастай-Алтай, Арц суур-Түдэвтэй чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.
Ингэснээр урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын 3 дахь коридор бий болно. Эхний ээлжид Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс, Асгат сумд хатуу хучилттай авто замд холбогдоно. Мөн энэ зун Ховд-Улаангомын авто замын ажил эхлэх юм. Дээрх ажлын хүрээнд Ховд-Улиастай, Алтай-Бургастайн авто замын ТЭЗҮ хийгдэнэ.




Түүнчлэн энэ онд Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хатуу хучилттай авто замтай болохоор төлөвлөж байгаа аж. Өнөөдөр /2025.05.05/ баруун бүсийн 26 сум хатуу хучилттай авто замтай байгаа бол ойрын жилүүдэд 52 болж нэмэгдэхээр тооцоолжээ. Цаашдаа Завхан аймаг Баянхонгор Хөвсгөл аймагтай хатуу хучилттай авто замаар холбогдож авто замын 4 дэх коридортой болно. Дээрх ажилд шаардагдах 400 сая ам долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвөөр шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АМЖИЛТ ЗАЛУУСАА ГОЁ МЭДЭЭ БАЙНАА ХЯТАДУУД Л ЗАМ БАРЬДАГ ЮМ БИШ ҮНДЭСНИЙ ЧАДВАРЛАГ ЗАМЫН КОМПИАНУУДАА ДЭМЖИЕ САЙН БАЙНА БИ ӨЧҮҮХЭН БУУРАЙ ХӨРӨНГӨНӨӨСӨӨ ХОЙ 10 ҮХЭР 5 ШИРХЭГИЙГ ӨӨРИЙХӨӨ ГАРААР ХҮРГЭЖ ӨГНӨӨ ДЭМЖЭЭРЭЙ МОНГОЛЧУУДАА
Замчиддаа ажлын их амжилт хүсье сайхан зам хийгээрэй