УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ө.Шижир Л.Оюун-Эрдэнэд тавьсан Тавантолгойн бүлэг ордын талаарх асуулгын хариуг цувралаар хүргэж эхэллээ

Монгол Улсын Их хурлын гишүүн Ө.Шижир 2025 нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” баталсан тогтоолын хэрэгжилт болон Тавантолгойн орд газрын холбогдох баримтуудын талаарх үнэн бодит мэдээллийг хүргэх тухай асуулга хүргүүлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулгын хүрээнд ирүүлсэн мэдээллүүдийг өчигдрөөс /2025.05.05/ ил болгож, цувралаар хүргэхээр болжээ.

Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын лиценз хэрхэн анх хувьд очсон бэ. Хамгийн анхны лиценз эзэмшигч хэн байв. Ямар он цаг, үйл явцыг туулж Төрийн мэдэлд бус “Энержиресурс” ХХК-д үлдсэн талаарх асуулгын хариуг дэлгэлээ.

Тус мэдээлэлд, “Улсын Их Хурлаас 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг баталж, улмаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг анх байгуулсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын анхны даргаар 1997 оноос 2004 оны хооронд 7 жил гаруй хугацаанд Дугарын Жаргалсайхан ажилласан байдаг.

Д.Жаргалсайхан нь АМХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа стратегийн олон олон ордыг хувийн компаниудад лиценз хэлбэрээр олгосон байдаг. Тухайлбал 1997-оноос хойш МУ-ын хэмжээнд хайгуулын 10000 гаруй лиценз олгогдсоноос 6000 гаруйг зөвхөн Д.Жаргалсайханы үед олгогдсон.

Тэгвэл Д.Жаргалсайханы үед Монголын хамгийн том нүүрсний ордын лицензийн эзэмшигчээр Д.Батсайхан тодорч байв. Д.Батсайхан нь анх “Майн Инфо” ЗБН-ийг үүсгэн байгуулж 1999 онд Тавантолгой-1 нэршилтэй 1900Х, Тавантолгой-2 нэршилтэй 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг эзэмшсэн байдаг.

Дараагаар нь “Майн Инфо” ЗБН-ийг “Майн Инфо” ХХК болгон хэлбэрийг өөрчлөх, мөн “Майн Инфо” ХХК-ийн эзэмшлийн дээрх лицензүүдийг өөрийн эзэмшлийн “Энергоресурс” ХХК-д шилжүүлэх зэрэг олон үйлдлүүдийг хийсэн байна. Эцэст нь “Энергоресурс” ХХК нь өнөөх л лицензүүдээ “Энержиресурс” ХХК-д шилжүүлэн эцсийн эзэмшигчид нь гардуулсан байдаг.

Д.Батсайхан нь “Майн Инфо” ЗБН нөхөрлөлөөс авхуулан лиценз эзэмшиж, нөхөрлөлийн хэлбэрийг өөрчлөх, лицензийг өөрийн эзэмшлийн компаниудад дамжуулах, эцсийн эзэмшигчийг нь нууцлан далдлах санаа зорилгоор маш олон удаагийн удаа дараалсан хэлбэрээр тус лицензийн шилжүүлэг хийсэн байна.

Тавантолгойн лицензийг Төрөөс авсан анхны компани “Майн Инфо” ХХК нь бүхий л зорилгоо биелүүлж, лицензийг “Энержиресурс” ХХК-д шилжүүлснийхээ дараа 2007 онд “Эм Ай Эйч” ХХК-д шилжсэн байдаг. “Эм Ай Эйч” ХХК-ийн 50%-ийг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан нь эзэмшдэг. Тэгэхээр энэ нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл үү, эсвэл санаандгүй тохиолдол уу” гэжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нутаг
нутаг
5 сар 6, 2025 12:33

Тухайн үед хуулийн ямар ч хориг, хязгаарл�##�тгүй, стратегийн орд гэх ойлголтгүй, лицензийнтөлбөрөө төлж чадах хэн ч тусгай зөвшөөрөл авч байв.Мэдээлэл нь ил байсан шүү.

нутаг
нутаг
5 сар 6, 2025 12:36

Газар бол өөр, дарга нарын цохолтоор олгодог. авилгын сүлжээ

Холбоотой мэдээ

Back to top button