Гэмт хэрэгНИЙГЭМ
Согтуугаар гол гатлах үедээ мориноос унаж нас баржээ

Хэнтий аймгийн “Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл тавдугаар сарын 06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иргэн таны амь нас, эрүүл мэнд эрхэм дээд. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shaal hudlaa medee niitleh yum hen unemshig yumbeee