Тэтгэврийн зээлийн хязгаарлалт цуцлагдаж, II улирлаас хуучин журмаар олгоно
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ахмадуудын тэтгэврийн зээлийг хязгаарласан тушаалыг гуравдугаар сарын 07-нд гаргасан.
Уг тушаалд:
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлоготой иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах хүрээнд банкнаас шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байх хязгаарлалтыг мөрдүүлсүгэй.
- 2025 оны гуравдугаар 10-ны өдрөөс өмнө олгосон тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үлдэгдэл хугацааг нэг удаа сунгахыг банкуудын Гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсүгэй.
- Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мөнгөний бодлогын газар Банкны бүтцийн өөрчлөлт, бодогын газар /Н.Ариунбат/, Хяналт шалгалтын газар /Ц.Нарандалай/-т тус тус үүрэг болгосугай гэж заасан.
Энгийнээр тайлбарлавал иргэн тэтгэврээ барьцаалж зээл авсан ч сарын төлөлтөөс үлдэх дүнг нь тооцож иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээнд хүрэлцэхүйц байлгах шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл хоёр жилээр тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авсан иргэн хоёр жилийн хугацаанд санхүүгийн хүнд байдалд ордог тул хамгийн ихдээ 70 хувиа барьцаалж зээл авдаг байвал зээлийн төлөлтөөс үлдсэн мөнгөө амьжиргаандаа зарцуулна гэдэг санаа.
Гэсэн ч энэ шийдвэр шүүмжлэл дагуулж, салбарын яаманд иргэд гомдол олноор ирүүлжээ. Иймд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголбанкны ерөнхийлөгчид хандаж ахмадын тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг зөөллөж өгөхийг хүссэн. Үүний хариуд хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг буцааж өөрчилнө гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэв.

Ингээд харвал тэтгэврийн зээлийн нөхцөл хуучин нөхцөл рүүгээ шилжиж, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал хүчингүй болох нь.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Татвар шимтгэлээ төлөөд Өөрийн нэр дээр хуримтлагдсан мөнгөө сар сараар авч байгаа гэж рйлгож байгаа .Банкууд НДС-гаас хувиарлагдсан мөнгийг иргэдэд хүүтэй зээлдэг, зээлдэгч насан эцэслээр үрихүүхдүүд нь төлдөг энийг болиулж болдгүй юм болвуу
Иргэн нас барсан тохиолдолд зээлдэгч Банк хүүгээ зогсоогоод тус иргэний нэрийн данснаас үлдэгдлийг хаадаг журамд шилжүүлдэг байх.
1 сар тэтгэвэрээ аваад ч бурханмболж байгаа хүн байна авч чадахгүйнэ ч бас байна сайхан урт наслаад авч байгаа нь ч байна. Үхсэн хүнээсээ өр авдаг тогтолцоог халах хэрэгтэй байна
Тийм үлгэр даанч байдгүймаа НД-ын байгууллага чинь 1нд тэтгэврээ банкнуудын хөрөнгөөр олгуулаад эргүүлээд 10ндаа багтааж төлдөг хүнд сурталтай нөхдүүд байдаг хэзээ ч хаана ч ямар ч банканд НД мөнгө хуваарилдаггүй та бүгдийн л адил данстай харилцагч шүү
Хамгийн чухал нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй.Жилийн 3 хувь байхад л болно шүү дээ.Шуналын хүүдийнүүд ээ
Хуучин нөхцөлөөрөө зээлээ авах нь аваг дэ, авахгүйн нь авахгүйл биздэ. Яах нь хувь хүний сонголт.
хүүг нь бууруулж чадахгүй бж зүгээр бгаа юмаар оролдож ахмадуудын сэтгэл зүйгээр тоглож, дарамтанд оруулж нээх их ажил хийсэн дүр эсгэх хэрэг бсн юм уу, та нарын цалингаар ахмадууд оролдоогүй л бх шүү.
Тэтгэврийн зээлийн хүүгээ бодож үзээч арай л их бна даа
Боломжтой хүмүүсд 100% боломж муутайд нь 50%
Олговол яасан юм бэ зарим архи уудаг боломж муутай хүмүүс эцэг эхээ хүнд байдалд оруулдаг
Банк тэд нарын боломжтой боломжгүйг нь яаж мэддийм
Асаргааны хугацаа сунгахад 1 жил байсан одоо 6 сар болжээ. Ер нь 80 наснаас дээш настангуудын асаргааг сунгана гээд эмнэлэг руу авч явна. Тэнд очоод наад зах нь ханиад хүрнэ. Явж чадахгүй хүмүүс ч байна. Иймээс хорооны тодорхойлолт аваад сунгаж болдоггүй юм уу. Энэ ахмадууд насаараа улсад мөнгө төлчихвөл тэндээсээ хэдэн төгрөг авах гэж бөөн юм бодох юм. Үүнийг бодох хэрэгтэй байна аа. Дэмжиж байвал бичээрэй
Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох нь зөв. Хүн мөнгөө яхэрхнн зарцуулах нь зөв
Зээл гэж хөөцөлдөж байхаар тэтгэвэр нэмэх талаар арга хэмжээ аваач, юмны үнэ өсөөд арай байна. ОюунЭрдэнэ Энхамгалан сайдаа
1 сая хүрэхгүй тэтгэвэртэй ахмад настны тэтгэврийг 20% нэмэх. Хүнсний үнэ нэмэгдсэн цахилгаан дулаан нэмсэн. Ахмадууд тэгтлээ хувцас авах биш гэтэл хүнс эмэнд хүрэхгүй. Дуртай газраа эмчлүүлье гэж бодох ч боломжгүй аятайхан газар хоол идэж залуу насаа дурсан сууцгаах гэхлээр тэтгэвэр хүрэхгүй татганаж амьдрах ахмад настны тэтгэвэрт төр засаг өөрчлөлт хийгээч. Зээл аваад цагаан сар тэмдэглэх нь ахмад настанд хүндрэл дагуулдаг.
Ажил, мэргэжлийн онцлог гэж бий. Гэтэл сая хүрэхгүй тэтгэвэр авдагт нь 20% нэм гэдэг чинь өрөөсгөл ойлголт шүү. Нэмбэл адилхан л нэмэх ёстой. Ялгаж болохгүй. Бага мөнгө авсан хүний хүнс өөр үнэтэй их авсан хүний хэрэглээ өөр үнэтэй байхгүй ш дээ. Өрөөсгөл ойлголтоо хаях хэрэгтэй. Төлсөн татварын үнэлгээгээр тэтгэвэр тогтоогдож, өөрийн мөнгөө л авч байгаа. Харин тэрний оронд мөнгөний ханшийг унагахгүй, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөхгүй тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй
Хувь хүний өмнөөс шийдвэр гаргадаг. Та нар хэн бэ өөрөө өөрийнхөө амьдрал зээлээ аваад явна дуугуй өөрсдийгөө хичээ.
Улны хүүхдүүд нь оролдсоор байгаад зээлийг нь дээрэмдэхээр боллоо!!! Улныхан зээлэнр амьдарч бн!!! залуудаа залхуу явсны гай юм болвуу даа хөөрхийс тэтгэврийг нь бага ч гэсэн дусаагасай
Хүү буурах ёстой
Эргэж буцсан, бодлогогүй, судалгаагүй шийд гаргадаг сонин сайд юм аа. Боловсролын сайд байхдаа эргэж буцаад л байсан,энэ яамны сайд болчихоод 2дахиа эргэж буцаж бна. Хийх ёстой гол ажлаа хийгээсэй. Жишээ нь:
-Ажилласан хугацаанд төлсөн НДШ-ийнх нь 70-80%-ийг тэтгэвэрт гарахад нь бүрэн олгодог болгох,
-Гэр бүл болж байгаа залуусаа, хүүхэд төрүүлээсэн ээжүүдийг дэмжих бодлого боловсруулах,
-Тогтвортой гэр бүл, эрүүл иргэд өсгөхөд эдийн засгийн буцалтгүй тусламж олгох . . . гэх мэт манай улсад хэрэгждэггүй, байдаггүй олон ажил асуудлыг гаргаж ирж шийдээсэй.
Тийм зав байхгзй ээ яаж хулгай хийх үү л гэж толгойгоо гашилгаж байгаа
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөчээ.
Угаасаа өндөр тэтгэвэр авдаг нь боломжтой нь зээл авахгүй шдээ. Бага тэтгэвэр авдаг тэр нь амжиргаанд ямар ч хүрэлцээгүй учраас зээл авахаас өөр арга байхгүй шдээ. Ямар гуйлга гуйгаад гудманд суултай биш.
Тэтгэврийн зээлээ яаж авах нь хувь хүний асуудал.Төр оролцох бол хүүний асуудлыг цэгцэлж өг.
Тэтгэврийн зээлийг хуучин горимд шилжүүллээ гээд байх юм одоо банкнууд 24 сараар өгөх юм уу тодорхой хариулт өгөөчээ
Настанг нас барахаар зээлийг нь үр хүүхэд нь төлөөд дуусгана. Харин тэтгэврийг нь хэн авч бнвээ
Ахмадууд!!! Ажил амьдралын алдаа онооноос суралцаад явж байгаа!!! Тэд өөртэй болон үр хүүхдүүддээ...хэн нэгэнд дарамт учруулахгүйн тулд хамтдаа хэлэлцэж ярилцаж байгаад тэтгэврийн зээлээ авч байхад !!! Ганц хоёр настаны үйлдлээс болж бусдыг буруутгах...!!!ахмадын хороо холбоо нэртэй... ахмад настангуудын өмнөөс худлаа хийрхэж ярьдаг .хуурамч судалгаа гаргаж нийгмийг турхирч байгаа нь анхаарах асуудал шүү????
ХУЖАА ЭНХАМГАЛАН ЭНЭ БУДЛИАНЫГ ХУТГАСАН ТЭР НОВШ ЯЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ ИХ МЭДЭГЧИЙН ДҮР ЭСГЭСЭН ХӨГШИН ХУЖААГЫН ШЭЭС ШИГ ЦАРАЙТАЙ ЭНХАМГАЛАН БАЙНГА ЭРГҮҮ ТЭНЭГ ХОРОН САНААТ ҮЙЛДЭЛ ХИЙХ ЮМ.ЗОРИУД ДАЙСАГНААД БАЙНА УУ ИЙМ ЭРГҮҮ ДИЗДА ЮУ.
Хувь хүн өөрөө мэдээд зээлээ авдаг л шүү дээ
Өөрөө даанч юу ч мэддэггүй авдымлдаа зээл авчаад дараа сараас нь та нар миний мөнгийг юунд суутгаад авчив гээл гомдлоо гаргаад эхлэнэдээ эргэж төлдөг гэсэн бодол юу ч байдаггүй
Тэтгэврийн зээлийн хүү гэж ерөөсөөл луйвар шүү
Тэтгэврийн зээлийн хүү бол ерөөсөө л луйвар шүү энийг 3% болгох сэтгэлтэй гишүүн УИХд бна у
Хэдий хэмжээтэй зээл авах нь хувь хүний асуудал, харин өөрийхөө мөнгийг урьдчилж авч байхад шулсан их хэмжээтэй хүү авдагаа болиочээ
Зээлтэй байгаад нас барсан тохиолдолд үлдсэн тэтгэврээр нь зээлийг нь төлж болдоггүй юм уу? Заавал хүүхдүүдээр төлүүлэх ямар шаардлага байгаан?! Ер нь үлдсэн мөнгийг нь яадгын? Хүүхдүүдэд нь өгч болдоггүй юм уу?
Ер нь хүн хэзээ үхэхээ мэдэхгүй юм чинь яагаад амьд бгаа цагтаа тэтгэврээ өөрийн мэдлээр зээлж болдоггүй юм уу? Заавал төрийн оролцоо хэрэгтэй бдг юм уу? 70%р нь авсан ч үлдэгдэл 30%г нь ч архичин хүүхдүүд нь бүүр дарамтлан авна. Хүн өөрийн ухаантай- 70% нь уу, 30% р нуу өөрөө л мэдэх ёстой.
Ахмадууд өөрсдийнхөө мөнгийг зээлж байгаа юм чинь хүүг нь буулгах л ёстой байх шүү.
Тэтгэврийн зээлийг хөгшчүүд биш новшийн хүүхдүүд нь л ашигладаг
Хүүхдүүд нь ашиглана уу хүнд өгнө үү чамд ямар хамаатай юм
2-р улирал гэдэг нь 6 сард хуралдаж шийдвэрлэх юм гэсэн. Тэр хугацаанд хүргэх юм байна.
Монголын хууль 3 хоног гэдэг үнэн юм. Ердөө л 2сарын өмнө л сүртэй юм яриад бсн Лхагвасүрэн үнэхээр л батлаж бна. Сүртэй л чухам банкны ЕӨК биш билүү
Ер нь бол зөв шийдвэрлдээ даанч хөгшчүүл нь авна л гэдэг ойлголттой эргээд төлөх талаар ямар ч ухагдахуун байхгүй хүмүүс буруутгах нь ойлгомжтой зээлээ авчхаад эргээд тэтгэврээ сар болгон банкан дээр ирээд нэхээд зогсдог эмээ өвөө нар хаа сайгүй
Уг нь Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал ахмадууд тэтгэвэрээ өөртөө зориулахад чиглэгдсэн зөв шийдвэр байсан штээ.
Ер нь цэргийн тэтгэвэр ,,авдаг залуу хүмүүс янз бүрийн юм хийх гэж оролддог тийм учраас тэтгэврийн зээлээрээ бизнес хийхэд хөрөнгө оруулах шаардлагатай байгаа ,,энэ дээр төр засаг бодлого барих хэрэгтэй шүү .
Цөөнх л тийм байгаа тэд нарыг л бодсон бодлого гэж юу байхавдээ
Yu hutsad 2r uliral muliral ged bga ym be onoo margashgui uguch nastangud heysu bna odros odort ymni une nemegdeed zarim n emeech avch chafahgui bna arai yma gargasan shiidvere todorhoi bolgooch yg hednes heden sarar uguhur bolj bgam todorhoi ym bicheech hulgaichuda
Наадах чинь угаасаа шийдэх хүн нь бишлдээ зүгээр хүсэлтээ хүргүүлсэн байна гэхдээ хэвээр үлдэх нь ер нь бол зөв аль аль талдаа
2-р улирал гэж 4,5,6 н сарууд биз дээ
Яг хэдний өдөр гэдгээ тодорхой бичихгүй тэнэг юмаа
Жишээ нь : 2-р улирал буюу 6 дугаар сарын 1 ний өдрөөс гэдэг юмуу
Өнөөдрийн байдлаар төрийнбанк хязгаарлалттайл байна лээ
Зочин
Зээлээ тэглэхгүй юм бх даа
Тэтгэвэрийн зээлийн хүүг бүүр болиулах хэрэгтэй. Банканд тэтгэвэрийн мөнгө бөөгнөрч байгаа нь банканд угаасаа ашигтай. Тиймээс бид тэтгэвэрээ урьдчилж авч байгаа болохоос банкны мөнгөнөөс зээлж байгаа биш ээ. Үйлчилгээний хөлс 0,01 % ихр авч болох юм
Зээлийг тултал огно гэж байхаар,манайхаан тэтгэвэрээ тултал нэмуулмээр байна аа!!!!Соц нийгмийн уед ходолморлож байсан болон 2 нийгмийнзаагт ажил амьдралаа залгуулж нийгэмд татвараа тултал толж байсан хумус шуу!!!????????????
Тэтгэвэрийн зээл д ямар шийд өгсөн бэ
Ahmaduud uursduu avaad hereglej chaddaggui shde ur huuhduud ni zeeluulj avaad uren taran hiigeed duusdag. Ug ni ih zov shidver garch gj bodoj bsn tsutslachihlaa teneg ym be. Ahmaduudaa b9dson bol uldej bga mongiig ni arai ih uldeej ogohgui dee ydaj talh suu, tulee nuurs, em tangiinhaa mongotei uldehgui yu ????
Аль ч улсад,тийм тэнэгүүд байдаг
2р улирал чинь өнгөрөөд 3р улирал эхлэх гээд бна ер нь тэтгэвэрээ хүн яаж зохицуулахаа хүртэл та нараар хязгаарлуулаад арай л дарамт уу
Тэтгэвэрийн зээлийг 100 хувь өгөх нь буруу шүү. Ахмадуудыг л дарамтанд оруулна.
Дарамтад орно уу байна уу чамд хамаагүй. Хувиа хичээгээд л байж бай.
Тэтгэврээ зээлэх эсэх нь хувь хүний сонголт