УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр АН, МАН-ын бүлэг хуралдана

Хуваарь ёсоор өнөөдөр /2025.05.19/ УИХ-ын АН, МАН-ын бүлэг хуралдана.

МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагаас Жанжин Д.Сүхбаатар танхимд болно. Хуралдаанаар:

  • Татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
  • Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаарх танилцуулга,
  • Туул хурдны замын бүтээн байгуулалтын танилцуулга,
  • Тойрог нэгдүгээр замын бүтээн байгуулалтын танилцуулга,
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт тулгараад байгаа эрх зүйн орчинтой холбоотой хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаарх танилцуулга

Харин АН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагаас Их эзэн Чингис хаан танхимд эхэлнэ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button