Улс төрийн халуун сэдэв

Бага хурлын боломж: Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцрохгүй бол ЕС-ын асуудал яригдахгүй, хамтарсан ЗГ-ыг л хөндөнө

Маргааш МАН-ын Бага хурал хуралдах боллоо. Энэ бол 369 гишүүний бүрэлдэхүүнтэй, намын Их хурлын дараа орох том бүтэц.

Ил байгаа мэдээллээр Ерөнхий сайдын холбогдоод байгаа асуудал, хамтарсан Засгийн газрыг задлах эсэхийг Бага хурлаар хэлэлцэнэ гэж байна.

Энэ шийдэлд хэрхэн хүрсэн тэр цэг ихээхэн эргэлзээ дагуулж, анхаарал татаж байгаа. Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралд гишүүдийн олонх “Хамтарсан ЗГ байгуулж, албан тушаал авчхаад Ерөнхий сайдыг огцруулах акцыг Ардчилсан нам хийгээд байна. Ингэн ингэн хамтарч засаг барих шаардлага байна уу” гэж асуудал дэвшүүлсэн гэгдэв. Нөгөө талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч хамтарсан ЗГ-ыг задал, дангаар засагла гэж шахсан тухай ч мэдээлэл хөвөрлөө.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хамтарсан Засгийн газраа хадгална, үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай талаар яригдаж байгаа.

Хэн ч албан ёсоор, өөрийн амаар дуугараагүй тул тааж, таамаглах, сураг чимээ сонсохоос хэтрэхгүй хэмжээнд улс төр өрнөж байна.

Харин намын дүрмийг харвал өрнөл багагүй цэгцтэй болно.

Тухайлбал, намын Бага хурлыг намын дарга өөрийн санаачилгаар, эсвэл УЗ-ийн шийдвэрээр юм уу нийт гишүүдийн гуравны нэг шаардсанаар зарлан хуралдуулна. Одоогийн нөхцөлд Бага хурал хуралдуулах шийдвэр зөвхөн намын дарга Л.Оюун-Эрдэнийн хүсэл зориг гэдэг нь үүнээс харагдаж байна.

Гэтэл Бага хурал юу хэлэлцэх, ямар шийдвэр гаргах эрхтэй ба үүрэгтэй юм бэ.

Намын дүрмээс харвал “Намын бодлогын тодорхой асуудлаар намын хэмжээний хэлэлцүүлэг явуулах”, “Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах”, “Сонгуулийн үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай болбол энэ талаар шийдвэр гаргах” зэргээс хэтрэхгүй. Угтаа улс төрийн томоохон шийдвэр Удирдах зөвлөл дээр гардаг.

Харин Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудал намын дүрмээрээ маш нарийн зохицуулалттай. Учир нь МАН-ын дарга өөрөө Ерөнхий сайд байна гэсэн заалт бий.  

Иймд Ерөнхий сайд огцорвол дагаад МАН-ын даргаас буух ёстой болно. Уялдаад, МАН шинэ даргаа сонгож, дараа нь тэр хүн Ерөнхий сайд болох учиртай.

Харин намын дарга суудлаасаа буух гурван боломж бий. Нэгт өөрийн хүсэлтээр. Хоёрт сонгуульд ялагдсан бол. Гуравт Их хурлаар олонх шийдсэн бол.

Ингээд харъя - МАН-ын Их хурал аравдугаар сард болж, бужигнана. Яаралтай хуралдуулъя гэвэл багадаа 45 хоногийн өмнө товлох ёстой. Түүнээс өмнө гэхээр, дээрх хүрээнд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох боломж л үлдэж байна.  

Тэгэхээр МАН ерөөсөө даргаа ч, Ерөнхий сайдаа ч өөрчлөх процесс цаг хугацааны хувьд бүрэн дүүрэн болж өнгөрөх бололцоо тун хомс. Иймд Ерөнхий сайд огцорлоо гэхэд МАН шинэ даргаа Их хурлаар, албан ёсоор батламжлах хүртэл түр гүйцэтгэгч гарч ирэхээс аргагүй. МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч нь Я.Содбаатар буюу намын Ерөнхий нарийн бичгийн дарга байх заалт бас бий.

Гэхдээ Их хурал хүртэл Бага хурал шинэ даргаа гуравны хоёроос доошгүй гишүүний саналаар сонгож, түүнийг Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах эрхтэй юм байна.

Тэгэхээр Бага хурлаар,

  • Аравдугаар сарын Их хурал хүртэлх хугацаанд ажиллах намын дарга болон Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж чадна
  • Мөн хамтарсан Засгийн газрын асуудлаар тодорхой шийдвэр гаргах боломжтой.

Гэхдээ намын дарга, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ ээ гэвэл ганцхан л шаардлага үүсэж байгаа нь дээрх бүгдээс ойлгогдож байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө, өөрийн саналаар огцорсон нөхцөлд.

Тиймээс маргааш болох Бага хурлын өмнө юм уу хурал явагдаж байх үеэр Л.Оюун-Эрдэнэ огцрох эсэх тал дээр ямар нэг улс төрийн шийдвэр гаргахгүй гэвээс ерөөсөө л хамтарсан Засгийн газрын эрх ашиг энэ хурлаар хөндөгдөнө гэж уншигдаж байна.

Бага хурлыг Л.Оюун-Эрдэнэ өөрөө зарласнаас харахад түүний хүссэн сэдэв - хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх магадлал илүү ба Д.Амарбаясгалан ч энэ тал дээр байр суурь нэг гэгдэж байгаа билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 12:27

ЭНЭХЭН МУУХАЙ ЦАГ ДОР МОНГОЛЧУУДАД БЭРХЭЭС ИЛГЭЭГДСЭН БУРХНЫ БҮРЭЛБАА АУГАА ИХ ЧИНГИС БОГДЫН АЛТАН УРАГ ЭНЭ ЦАГИЙН МААШ ШУДАРГУУ ТЭМЦЭГЧ ӨӨРӨӨ МӨНГӨГҮЙ Ч БУСДЫН МӨНГӨНИЙ НӨЛӨӨНД АВТААГҮЙ АВТАХГҮЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ОЛИГАРХИУДЫГ СӨНӨӨН ДАРАХААР ИЛДЭЭ СУГАЛАН ДАЛАЙТАЛ ТЭР ИРЭНД НЬ ХАЙРТ ХҮҮГИЙХ НЬ ТОЛГОЙГ ТАВЬЧИХААД ЛАЛАРУУД ТАВЛААД ИНЭЭГЭЭД БАЙХААР ЯАХ УУ? АЦНУУДАА.ОДЖАРГАЛ МАК ЖЕНКО ГЭЭД ОЛОН ОЛИГАРХУУДЫН ДЭЭРЭМДЭЖ АВСАН БАЯЛГАА БУЦААЖ АВААД АРД ТҮМЭНДЭЭ ХООЛ АВЧ ӨГӨӨД НЭГ САЙН ЦАТГАЧИЙ ЦААШИД ЭНЭ МУУ ЯДАРСАН ЗҮДЭРСЭН ӨР ШИРЭНДЭЭ БАРИГДСАН ӨВЧИН ЗОВЛОНДОО ХҮЛЭГДЭН ЗОВСОН ИРГЭДЭЭ ДАРАМТЛАХГҮЙ ТОСООР ГУЛИГУУЛЖ ТОРГОНД БӨМБӨРҮҮЛИЙ ГЭТЭЛ МУУСАЙН ХУЛГАЙЧУУД ЭЛДЭВ БАЛАЙ ЮМ ЯРИАД ОГЦРУУЛНА Ч ГЭХ ШИГ.МСС ОДЖАРГАЛ БОЛ НЭРГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСУУДЛЫГ МӨНГӨӨР ШИЙДДЭГ МУУ ЦАДАХГҮЙ МЭДДЭГҮЙ ХЯЗГААРГҮЙ ИХ ШУНАЛТАЙ ХҮН.ХҮҮХДИЙН ПАРКЫГ БУЛААЖ АВААД ШАНГРИЛЛА ГЭДЭГ БЕТОНОН ШИРЭНГЭ БОСГООД БААХАН ХҮНД ТҮРЭЭСЛЭЭД ХАЯЧИХСАН.ОДЖАРГАЛЫГ ОДОО ДАРЖ АВАХГҮЙ БОЛ НЭГ Л ӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧ ЕС СПИКЕР ГУРВЫГ МИНЬ АЛЧИХААД ЭНЭ УЛСЫГ САМРАХ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ШУУД ХОРООЧИХООЧ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ГӨЛӨГИЙГ ОДОО ШУУД ДАРЖ АВ САЯХАН ЭРХГҮЙ ХИРНЭЭ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АЛАНГАА АЛДСАН ЭНЭ ГӨЛӨГ ИХ ЦОР ЦОР ХИЙЖ БАЙНА.ДАНХ ЖИЖҮҮР ЖҮЖИГЧИН ДӨЛГӨӨНИЙ БООВЫГ ШАЛБААГ БОЛТОЛ БАВСАН ГЭЖ ЦУУРЦГААСАН ХАЙРТ ЕРӨНХИЙ САЙДЫГ МИНЬ ДӨЛГӨӨНИЙ ХОЁР ХӨЛИЙГ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОХЧИХООД БӨГСӨӨ ТОНТОГНУУЛАН ШААЖ БАЙХЫГ ХЭН ХАРСАН ЮМ БИТГИЙ ИНГЭЖ ХУЦАЖ БАЙ ГӨЛӨГНҮҮДЭЭ ЕРӨНХИЙ САЙДАА ӨМГӨӨЛӨН ХАМГААЛЖ МОНГОЛ БОСВОЛ ТААНУУД ЯАНА ЭНЭ ХҮН ДАВАЛГАА ЮУНД Ч ТОРОХГҮЙ ГЭДГИЙГ ТА НАР МЭДЖААГАА ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ АЦНУУДАА

Зочи
Зочи
5 сар 20, 2025 12:29

Асууд�##� шийдэгдсэн.

зочин
зочин
5 сар 20, 2025 13:17

ЕС-аа танд �##�дах эрх байхгүй, тэсэж үлдэж, эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй шүү

Иргэн
Иргэн
5 сар 20, 2025 13:33

Оюун-Эрдэнэ огцрохоос нааш жагса�##� зогсохгүй. Тийм учраас тэнэгтэх хэрэггүй. Дараагийн засгаа МАН-аас бүрдүүл, нэр цэвэр, хулгайч биш, тархи толгой нь ажилладаг хүнийг тавь

Зочин
Зочин
5 сар 20, 2025 17:38
Reply to  Иргэн

Тэгж 100 хүний дураар ч төрийг самраад байдаггшй юмаа хө. Үндсэн хуульт бүх нийтийн сонгуультай улс шүү

Зочин
Зочин
5 сар 20, 2025 20:49
Reply to  Зочин

Бага тэнэгт Сонгуулиар УИХын гишүүдийг сонгосон болохоос засгийн газар ерөнхий сайдыг сонгоогүй шүү.

Ха ха ха
Ха ха ха
5 сар 20, 2025 14:05

Оюун Эрдэнэ одоо яаж ийгээд тэсээд үлдвэл хэнд ч дийлдэхгүй, юу ч хийж чадах аймшигт мангас бодно доо. Би д�##�дыг хардаг д�##�ай лам шиг л хэлчихье

ман гишүүн бн
ман гишүүн бн
5 сар 20, 2025 14:23

хамтарсан засаг тарахаас хууль бус хөрөнгөжсөн асууд�##�ыг эхлээд хэлэлцэх ёстойшүү.......... Орлогоо нотлож чадахгүйнь тод учир явуулах нь тод биз ээ

Зочин
Зочин
5 сар 20, 2025 15:14

Ерөнхий сайд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлмээр байнаа

тогтох
тогтох
5 сар 20, 2025 15:20

Эхэлүүлсэн ажлаа дуусгана шүү ерөнхий сайдаа харин дангаар засаглав�##� ямар вэ бүх намууд хүн байршуулах гээд шантааж хийж байгаа нь муухай харагдуулаад байна. жагса�##� болж л байг мөнгөтэй нь мөнгөө зарж л байг харин хэвлэл мэдээлэлд нээлттэй байж болж байгаа болон болохгүй байгаа зүйлээ сайн өөрийн амаар ярьж ард иргэддээ зөв ойлголт өгөө.

Зочино
Зочино
5 сар 20, 2025 16:15

Хамтарсан засаг гэдэг тэнэг бантангаа больж үз

Зочин
Зочин
5 сар 20, 2025 17:39

Оюук ажлаа хий, харин хамтарсан засгаа боль

Зочин
Зочин
5 сар 20, 2025 17:40

Дамарбаясаа сумаа тавиад нумаа нуугаад байна уу

Холбоотой мэдээ

Back to top button