НИЙГЭМНийгэм мэдээ

ГХС Б.Батцэцэг Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнд очиж уулзалт хийлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо байрлах АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (ERIA)-д зочилж, тус байгууллагын Ерөнхийлөгч Тэцүя Ватанабэтэй уулзжээ.

Сайд Б.Батцэцэг бүс нутгийн уялдаа холбоо, эдийн засгийн интеграц, тогтвортой хөгжлийг дэмжихэд ERIA-гийн гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлж, тус хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж буй “Цахим инновац, тогтвортой эдийн засгийн төв”, “Азид агаарын бохирдлыг бүрэн арилгах судалгааны төв”, “Эрчим хүчний судалгааны хүрээлэнгүүдийн сүлжээ”, “Төрийн удирдлагын сургууль” зэрэг санаачилгад нэгдэн орох, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

ERIA-ийн Ерөнхийлөгч Т.Ватанабэ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус судалгааны төв ойр хамтран ажиллах, сургалт судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улстай амжилттай хамтран ажиллаж ирсэнд баяртай байгаагаа онцолжээ. Уулзалтын төгсгөлд талууд бодлогын судалгаа хийх, чадавхыг бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ERIA хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнг (ERIA) 2008 онд байгуулсан бөгөөд бодлогын судалгаа хийж зөвлөмж гаргах, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөлийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх замаар Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, түншлэлийг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэж ГХЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button