УЛС ТӨР

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзжээ

ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн постыг нийтэлсэн билээ.

ОХУ, Украины дайны нөхцөл байдал өдрөөс өдөрт  хурцдаж буй энэ цаг үед ийм зүйл нийтэлсэн монголчууд эсэргүүцэн, ихэд эгдүүцсэн билээ.

Улмаар ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсан, монгол түмнээс уучлалт гуйхыг шаардсан юм.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан, хоёр орны дипломат харилцааны хүрээнд ноот бичиг явуулсан гэх мэдээлэл цацагдсан. Гэвч ямар нэгэн албан ёсны мэдээлэл олон нийтэд мэдээлээгүй өнгөрсөн.

Тэгвэл С.Батцэцэг сайд энэ асуудлаар ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзжээ.

И.К.Азизов улсынхаа удаа дараагийн дарамт, шахалтын улмаас тийм мэдэгдэл нийтлэснээ тайлбарлажээ. Харин Монгол Улсаас ОХУ руу ямар нэгэн ноот бичиг илгээгээгүй гэнэ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-06 17:11

Ер нь ардчилсан намын нөхдүүдийн буруу шүү дээ. Манай улсаас орос улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй.

guyuu
guyuu
2022-04-07 05:43

hurshiduu evgui baidal gargaad bid sn shn yvj chadah uu? tiim ih humuunlegiin tuslamj uguh geed bgaa bl 2 .d n adilhan l uguuchdee , 1 tald n uguh gej bgaa shiidver chin nuguu l AN ,ter heden buruu uzeltnuudee zasag n demjij bgaa ym shig bus#ad oilgogdohgui bn uu?

Холбоотой мэдээ

Back to top button