НИЙГЭМНийгэм мэдээ

Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болно

-Монгол, Австрийн бизнес уулзалт болно.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

9:00 цагт: "Суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг" Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд болно.

9:00 цагт: Кибер, харилцаа холбоо мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын олон улсын хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Холбогдох утас: 88005831

11:40 цагт: “Хааны ордны хавар-2025” тусгай хөтөлбөрийн нээлт Богд хааны ордон музейд болно.

14:00 цагт: Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбар асаах ёслол Спортын төв ордонд болно.

14:00 цагт: БНАУ-ын Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэнгийн судлаач Бруно Де Никола “Монголын эзэнт гүрний үеийн улс төр, эдийн засаг, шашин, соёлд тал нутгийн эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, оролцоо” илтгэлийг "Чингис хаан" үндэсний музейн хурлын танхимд тавина.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button