УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дата: Баянхонгорын Өлзийт сум Байгаль хамгаалах сангийн мөнгөөр автомашин авна

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газраас 68 сая төгрөгөөр автомашин худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, Автомат хурдны хайрцагтай, 3.5 сс дээш моторын багтаамжтай, 2024 оноос хойш импортлогдсон гэх мэт шаардлагыг тусгасан байна. Харин нийт төсөвт өртөг болох 68 сая төгрөгийг Байгаль хамгаалах сангаас гаргахаар төлөвлөжээ.

Тендерийг өчигдөр буюу /2025-05-26/-ны өдөр зарласан бөгөөд үнийн саналыг ирэх сарын 02-ны өдөр хүртэл хүлээн авах аж. Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Нэмэлт: Баянхонгор аймгийн Өлзийт сум нь тус аймгийн зүүн урд хэсэгт, аймгийн төвөөс 18 км, Улаанбаатар хотоос 600 км зайд оршдог. Сумын төв нь Улаан-Уул хэмээх газар бөгөөд нийт 3,853 км² газар нутагтай. 2022 оны байдлаар 3,905 хүн амтай бөгөөд 1,165 өрхтэй. Сумын хүн амын гол амьжиргаа нь мал аж ахуй, газар тариалан аж. Засаг даргаар нь Ө.Хашбилэг ажиллаж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 28, 2025 06:15

G class, esvel 300 av

Холбоотой мэдээ

Back to top button